
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг саатсаны шалтгаан нь сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах тухай асуудлыг тогтож чадаагүйд байгаа аж. Иймд ажлын хэсэг дахин хуралдсаны дараа дээрх хуулиудын төслийг хэлэлцэхээр боллоо. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагалдуулан оруулж ирсэн УИХ-ын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ч дахин нягталж, Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй хамтатган хэлэлцүүлэхээр болж хойшлуулав.
Д.ОЮУН