Aмь үрэгдсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Aмь үрэгдсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Польш улсад айлчилж байгаа УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн дарга Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Гданьскийн хөлөг онгоцны үйлдвэрийн амь үрэгдсэн ажилчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв. Энэхүү ёслолд Польшийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн домогт удирдагчдын нэг болох БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич хүрэлцэн ирж оролцжээ. Гданьскийн хөлөг онгоцны үйлдвэрийн ажилчид 1970 оны арванхоёрдугаар сард ажил хаяж эсэргүүцэн тэмцсэн үйл явдлын 10 жилийн ойгоор Польшийн ард түмний эрх чөлөөний төлөө тэмцлийн бэлэг тэмдэг болгож энэхүү хөшөөг 1980 онд босгожээ.

Төлөөлөгчид маргааш Польш Улсын Ольштын хотод зочилж, Варминско, Мазурски мужийн удирдлагатай уулзана гэж УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж