АЗХ-ны шинэ ерөнхийлөгч уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

АЗХ-ны шинэ ерөнхийлөгч уулзалт хийв

АЗХ-ны шинэ ерөнхийлөгч Б.Болор Бүх Хятадын залуучуудын холбооны гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Ни Жиан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалт өнөөдөр Ардчилсан намын шилэн танхимд болж, намын нарийн бичгийн дарга Ц.Жадамбаа, П.Гантулга болон АЗХ-ны тэргүүн Б.Болор, АЗХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Баатархүү, МЗХ-ны ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар, Бүх Хятадын залуучуудын холбооны гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Ни Жиан нарын албаны хүмүүс оролцлоо. 
 
Ноён Ни Жиан МЗХ-ны урилгаар Монгол улсад ажлын айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд Ардчилсан намын дэргэдэх байгууллага болох АЗХ –ны шинэ удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын даргатай хэлэлцээр хийх зорилготой ирсэн аж.
 
Уулзалтын үеэр АЗХ-ны ерөнхийлөгч Б.Болор хоёр орны залуучуудын байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхийн чухлыг онцлоод Вэнь Зибао даргын айлчлалын үеэр хэлэлцэгдсэн БНХАУ-д 300 залууг ажиллуулах таван жилийн хөтөлбөрт АЗХ-ны төлөөллийг хамруулах тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мөн хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдэж, цаашдаа хамтран ажиллахдаа таатай байгаагаа хоёр тал онцоллоо.

Бүх Хятадын залуучуудын холбооны гадаад харилцааны хэлтсийн даргын орлогч Ни Жиан энэ үеэр хэлэхдээ “ Вэнь Зибао даргын айчлалаар хоёр орны Засгийн газар залуучуудын асуудал дээр хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн. Энэ ажилд нийгмийн бүх төлөөлөл тэр дундаа Ардчилсан намын залуу боловсон хүчин болсон АЗХ-г идэвхитэй оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бидний зүгээс холбогдох албадтай зөвлөлдсөний дараагаар санамж бичигт гарын үсгээ зурах болно гэлээ. Мөн хятдын залуусын төлөөллийг монгол орноо таниулах зорилгоор аялал зохион байгуулж  болохыг манай талаас санал болгосон.  АЗХ болон Бүх Хятадын залуучуудын холбооны удирдлагууд оролцсон энэ уулзалт хоёр орны, тэр дундаа хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааны суурь тавигдсан үр дүнтэй уулзалт боллоо гэж Ардчилсан намын хэвлэлийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж