Дуучин Х.Төмөрбаатар “Бүсгүй минь чи…” тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Дуучин Х.Төмөрбаатар “Бүсгүй минь чи…” тоглолт хийнэ

“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар” зэрэг дуугаар 60, 70-аад оны залуусыг байлдан дагуулж байсан гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар энэ жил 60 нас хүрч байгаа билээ. Тэрбээр 60 насны төрсөн өдрөө үзэгч фэнүүдтэйгээ тэмдэглэхээр шийдсэн гэнэ. Гавьяат жүжигчний тоглолт энэ сарын 10-нд буюу ирэх лхагва гаригт болох ба “Бүсгүй минь чи…” хэмээн тоглолтоо нэрлэжээ. Тоглолт “Бөхийн өргөө”-нд болох бөгөөд “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан, поп хатагтай Б.Сарантуяа нарын олон уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх юм байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж