Ослын улмаас долоон хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Ослын улмаас долоон хүн гэмтжээ

Тэрэлжийн замд өнөөдөр ачааны том оврын машины араас Ланд круйзер маркийн автомашин орж, зам тээврийн осол гаргасан тухай бид мэдээлсэн. Нийслэлийн шуурхай бүлгийнхэн ослын газарт очоод ирлээ.  Урьдчилсан байдлаар уг машинд явсан зургаан хүний нэг нь газар дээрээ нас барсан тухай ослын газраас мэдээлсэн. Ослын газарт дуудлагаар ажиллаад ирсэн Нийслэлийн шуурхай бүлгээс осол юунаас болсон талаар тодрууллаа.

-Өнөөдөр 12.30 цагийн үед  Налайх дүүргийн дөрөвдүгээр хороо, 014 дүгээр цэргийн ангийн урд зам дээр зам тээврйин осол гарлаа гэсэн мэдээллийн дагуу хэргийн газар дээр очоод ирлээ. Түр зогсолт хийж байсан УБИ 41-96 улсын дугаартай Донг пин маркийн хүнд даацын машины араас УБО 09-56 улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашин мөргөсөн байна. Азаар хүний амь эрсдээгүй. Жолоочийн биеийн байдал маш хүнд байсан тул хүн нас барлаа гэж мэдэгдсэн юм билээ. Ланд круйзер маркийн машинд долоон зорчигч явсан. Нэг эмэгтэй, гурван эрэгтэй, гурван хүүхэд зорчиж явсан. Дөрвөн том хүн нь Тэрэлжид амраад хот руу буцаж явсан бол гурван хүүхэд нь тэдний  машинд замаасаа гар өргөн суусан байсан. 

-Ослын шалтгаан юу байсан юм бол?

-Биднийг очиход  осолд орсон хүмүүсийг Яаралтай түргэн тусламж 103-ийнхан Налайх дүүргийн эмнэлэгт хүргээр явж байсан. Ланд маркийн машин зогсохдоо  ачааны тэрэгний хойд талын хөндлөн төмрийг хуга цохин зогссон байсан. Үүнээс харахад хурдтай явж байсан нь тодорхой. Том оврын ачааны машин зам дээр зогсч байхад нь Ланд маркийн машин гүйцэж түрүүлэх оролдлого хийх үед өмнөх замд саад гарч, жолоогоо баруун тийш хүчтэй дарснаас уг осол гарсан бололтой. Осолд орсон хүмүүсийн биеийн байдал хүндэвтэр, жолоочийн бие маш хүнд байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж