Беларусь хоёр долоо хоногийн дотор Орост өрөө төлнө

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Беларусь хоёр долоо хоногийн дотор Орост өрөө төлнө

Беларусь улс хоёр долоо хоногийн
дотор Орос улсад байгалийн хий худалдаж авсныхаа төлбөрийг төлж дуусгана
гэж мэдэгдлээ. Беларус ьулс Оросын төрийн өмчийн “Газпром” компаниас
200 орчим сая ам.долларын байгалийн хий авч хэрэглээд мөнгийг нь
төлөөгүй байсан тул Беларусьт нийлүүлэх байгалийн хийг бууруулах шийд
өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев гаргасан юм.  Беларусь улс
ОХУ-д байгалийн хийн төлбөрийг төлөх өртэй гэдгээ мэдэж байгаагийн хамт
Беларусьын нутгаар хийн хоолой дамжуулсны төлбөрт ОХУ Беларуст 217 сая
ам.долларын төлбөр төлөх ёстой байгаа талаар мөн мэдээлсэн байна. 2009
онд байгалийн хийтэй холбоотой маргаан Орос, Украйны хооронд гарч байсан
бөгөөд “Газпром” хий нийлүүлэхээ зогсоосноос болж олон сая хүн хохирч
байсан.

Беларусь ойрын хугацаанд байгалийн хийний төлбөрөө өгнө
гэж мэдэгдсэн. Гэхдээ “машин техник, тоног төхөөрөмж болон бусад
бүтээгдэхүүнээр тооцоо хийх санал гаргасан” гэж “Газпром”ын ерөнхий
захирал Алексей Миллер Медведев Ерөнхийлөгчид мэдэгдсэн байна.

Үүний
хариуд Медведев Ерөнхийлөгч “Газпром” зөвхөн валютаар тооцоо хийх
болно. Хоолой, тос, бяслаг өөр юу ч байсан өөр зүйлээр тооцоо хийхгүй”
гэж хэлсэн байна. Үүний хариуд Беларусийн тал “Хатуу валютаар тооцоо
хийхэд бидэнд хүндрэлтэй. Гэхдээ бид энэ асуудлыг шийдэх арга замыг олж,
зээл авах замаар тооцоо хийх болно” гэж мэдэгдсэн. Түүнийхээ хамт
“төлбөрийн асуудлыг шийдэхийн хамт Орос улс Беларусиар хийн хоолой
дайруулан гаргасныхаа төлбөрт 217 сая ам.доллар төлөх ёстой гэдгээ
хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Оросууд дайруулан гаргасны төлбөрөө хий, бид
хий хэрэглэсний төлбөрөө хийнэ” гэж мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж