Ханган нийлүүлэлтийн чуулга маргааш үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Ханган нийлүүлэлтийн чуулга маргааш үргэлжилнэ

Уул уурхайн ханган нийлүүлэлтийн дөрөвдүгээр чуулга уулзалт өнөөдөр "Чингис" зочид буудалд боллоо.

Эрдэс баялаг, уул уурхайн бирж ТББ-аас дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа энэ  уулзалтанд БОНХЯ, ҮХААЯ, Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ, Уул уурхайн компаниудын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна. Уул уурхайн компаниуд хоорондоо туршлагаа солилцон, дэвшилтэт техник технологи, менежменттэй танилцаж, “Хөгжлийн шинэ шатанд шилжье” уриан дор зохион байгуулж байгаа чуулга уулзалтыг нээж БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга үг хэлэв. Тэрбээр “Алтны шороон ордод ажилладаг нэгэн компаниар нөхөн сэргээх ажиллагааг жишээлье. 2-5 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа, жилдээ 20 кг алт гаргаж хоёр тэрбум төгрөгийн цэвэр борлуулалт хийдэг. Гэтэл байгаль хамгаалах жилийн төсөв нь ердөө дөрвөн сая төгрөг. Энэ нь хогны зардал, ажилтнуудыг сургах, хяналт шинжилгээ гээд дуусчихна. Ийм байдалтай компанийн үйл ажиллагаа тогтвортой явж чаддаггүй. Тиймээс үйл ажиллагаагаа сайн төлөвлөх, дэвшилтэт шинэ техник технологийг нутагшуулах, гадны орнуудын туршлагыг судлах, төр хувийн хэвшлийн уялдааг сайжруулах, болохгүй байгаа зүйлийг цаг алдалгүй засаж залруулж явах шаардлагатай” гэсэн юм.

Уулзалтанд оролцогчид төрийн бодлого зохицуулалт, баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн дэвшилтэт технологи, боломж, туршлага, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах хувь нэмэр, нөхөн сэргээлт, аюулгүй ажиллагааны туршлага сэдвээр ярилцаж, санал солилцож байна. Чуулга уулзалт маргааш үргэлжилнэ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж