AirPort Time Capsule
Time Capsule нь бусдаасаа арай олон төрлийн функцтэй төхөөрөмж. Wi-Fi base station болон нөөцлөх (backup) төхөөрөмжийг хослуулсан бөгөөд сүүлийн үеийн 802.11ac буюу өмнөх загвараасаа 3 дахин илүү хурдан Wi-Fi холболттой. Time Capsule нь нэгэн зэрэг 2.4 GHz болон 5GHz давтамжид дамжуулах чадвартай учраас өгөгдөл дамжууллын хурд маш сайн. Цацраг хэлбэрийн антеннатай учраас илүү хүчтэй, цэвэр бөгөөд хурдтай дамжуулалт хийх чадамжтай.
Time Capsule нь мөн нөөцлөх төхөөрөмж. OS X –оос дээшхи загвар дээр суусан Time Machine програмтай холбогдож Mac дээр бүх өгөгдлийг (файл, зураг, бичиг баримт, дуу зэрэг) алсаас нөөцлөх чадвартай. Хэрэглэхэд ч хялбар, нэг удаа л тохиргоог хийж өгөөд бусдыг нь Time Capsule өөрөө хийх ба та өгөгдөл алдахаас сэргийлж чадна. Хэмжээнээсээ шалтгаалаад 2-3 TB өгөгдөл хадгалах боломжтой.
AirPort Extreme
Airport Extreme нь Time Capsule-тай адилхан харагдахаас гадна ижил төстэй функцтэй. 802.11ac технологийг ашиглан 2.4 болон 5 GHz-д дамжуулахаас гадна нэмэлт hard-drive залгах мөн зайнаас хэвлэх боломжтой.
Airport Extreme болон Time Capsule хоёрын гол ялгаа нь эхнийх нь хадгалах төхөөрөмж суулгаж өгөөгүй учраас өгөгдөл нөөцлөх боломжгүй боловч дунд зэрэг компаниуд file sharing болон жижиг төслүүд дээр хамтран ажиллах боломжтой.
AirPort Express
Airport Express нь хос зурвасын 802.11n Wi-Fi буюу 300 Мбит секунд хүртлэх өгөгдлийг дамжуулна. Гэрийн нөхцөлд хэрэглэхэд маш тохиромжтой. Хэрэв та гэртээ аль хэдийн интернэт тавьсан харин хамрах хүрээг нь өргөтгөх сонирхолтой байгаа бол таньд мөн туслана. Бусад Airport төхөөрөмжтэй ижилхэн зайнаас хэвлэх боломтой. Бас нэг хэрэгцээтэй функц нь Airplay -таны компьютер, iPhone, iPad, iPod touch зэргээс дууг тань зайнаас ямар ч төрлийН хөгжим тоглуулагч эсвэл чанга яригч руу тоглуулж чадна. Үүний тулд тоглуулагчаа AirPort руу холбож харин компьютер эсвэл iOS төхөөрөмж дээрээсээ iTunes болон хөгжим тоглуулагчаа ажилуулж тоглуулагчаа сонгож өгсөнөөр энэ бүхэн биелэлээ олно.
Таньд ямар нэгэн тусламж хэрэгтэй болвол Apple-ийн албан ёсны дэлгүүрт хандаарай!