Нууц задруулсан хэргээр гурван хүнийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Нууц задруулсан хэргээр гурван хүнийг шалгаж байна

Төрийн нууц задруулсан төрийн албан хаагчдыг Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа тухай сүүлийн үед хэвлэлүүд шуугиж байна. Энэ талаар улам гүнзгий мэдээлэл өнөөдрөөс цацагдаж эхэллээ.

УИХ-ын даргын ОХУ-д хийсэн айлчлалын нууцын зэрэглэлд хамаарах асуудлыг задалсан хэрэгт холбогдогч нь УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн хөрш орнуудыг хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалсайханаар тогтохгүй бололтой. Нууц задруулсан хэрэгт түүнээс гадна хоёр ч хүнийг шалгаж байгаа ажээ. Үүнд Гадаад харилцааны яамны хойд хөршийг хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Болор, түүнтэй хамт урд хөршийг хариуцан ажилладаг Г.Байгальмаа нарын нэрийг хэвлэлүүд нэрлэж байна. Оросуудад мэдээлэл задруулсан хэргээр Ц.Жаргалсайханыг голлон шалгаж байгаа бөгөөд түүнд Б.Болорыг мэдээлэл дамжуулсан хэмээн шуугиж байна. 

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж