Битүү худалдааны төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Битүү худалдааны төвтэй боллоо

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, Засгийн
газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй албаны бусад хүмүүс
Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ гуравдугаар сарын 12-нд битүү худалдааны төвийн нээлтэнд
оролцлоо. 

Шинэчлэлийн
Засгийн газраас аймгийн төвүүдийн худалдааны төвийг бизнес эрхлэгчид болоод
худалдан авагчдын ажиллах, үйлчлүүлэх ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор
зарим аймагт битүү худалдааны төв барих ажлыг эхлүүлсэн. Энэхүү санаачилгын
хүрээнд өчигдөр өлгийчүүд битүү худалдааны төвтэй  боллоо.

Энэ үеэр Уул
уурхайн сайд Д.Ганхуяг “Шинэчлэлийн Засгийн газрын бүтээн байгуулалтын
хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан Баян-Өлгий аймагт худалдааны битүү төв барих
асуудал биелэлээ олж, 350 гаруй бизнес эрхлэгчийн асуудлыг шийдвэрлэлээ"
гэлээ.

Харин УИХ-ын
гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей болон аймгийн удирдлагууд
аймгийнхаа худалдаа эрхлэгчид 20 гаруй жил өвлийн хүйтэн, хаврын хавсарга,
зуны аагим халуун өдрүүдэд гадаа зогсож бараагаа зардаг хүндрэл байсныг
дурдаж, орчин үеийн шаардлагад нийцсэн энэ төвөөр бизнесээ өргөжүүлэхийг
хүслээ.

Энэ
худалдааны төвийг барихад Засгийн газраас гурван тэрбум төгрөг зарцуулсан
бөгөөд барилгын ажлыг “Ус-Орчин” хэмээх компани гүйцэтгэжээ. 

Эх сурвалж: http://bayan-olgii.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж