Крымын эрсдлүүд: Оросууд Европын холбооны хоригт бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Крымын эрсдлүүд: Оросууд Европын холбооны хоригт бэлтгэж байна

фото Reuters

Оросын Засгийн газар ба том бизнес нууц уулзалт дээр Украины хямралын нөхцөлд ажиллах тоглоомын журмаа тохиролцжээ.

Европын холбооны зүгээс Орост хориг арга хэмжээг гуравдугаар сарын 17-нөөс хэрэгжүүлж эхлэхээ “бараг” шийдсэн гэж Польшийн ерөнхий сайд Дональд Туск (ITV News телевиз түүний үгийг дамжуулсан байгаа) мэдэгдлээ. Хориг арга хэмжээг Брюсселиэс хоёр долоо хоногийн турш хүлээж байна. Европын холбоо нь визийн хязгаарлалт тогтоох, Крымын хэрэг явдөлд буруутай хүмүүсийн дансыг  битүүмжлэх, Орос ба Европын холбооны  саммитийг  болиулах, Сочийн G8 саммитийг боон таслах зэрэг  хориг арга хэмжээг Орост авахаар төлөвлөөд байгаа бололтой. Ирэх долоо хоногт эхлэх хориг арга арга хэмжээний талаар  энэ таамаглалаас өөр зүйлгүй.

Орос хориг арга хэмжээний бэлтгэлдээ ороод байгаа. Засгийн газар нь том бизнесийн төлөөлөгч нартай өнгөрсөн долоо хоногт уулзан “эрсдэл”-ийн талаар ярилцжээ гэж Forbes бичжээ.

Forbes чансааныхны түгшүүр

Оросын Үйлдвэрлэгчид ба ажил хэрэгч хүмүүсийн холбоо өмнөх долоо хоногт уулзахдаа Оросын чансааны өөрчлөлт, урт хугацааны хориг ба хязгаарлалт, Оросын бизнесийн, орос бизнесийн гадаадын хөрөнгийг хураах гэх мэтийн олон асуудлаар ярилцжээ.

Ерөнхий сайдын орлогч Игорь Шувалов, Сангийн сайд Антон Силуанов, Төв банкны орлогч дарга Ксения Юдаева нартай Forbes-ийн чансаанд багтсан арав гаруй тэрбумтнууд уулзсан байна. Тэдний тоонд Алишер Усманов, Вагит Алекперов, Алексей Мордашов, Виктор Рашников, Филарет Гальчев, мөн түүнчлэн РЖД-Оросын төмөр замын тэргүүн Владимир Якунин, «Роснано» компанийн тэргүүн Анатолий Чубайс, «Газпром» компанийн орлогч дарга Валерий Голубев нар байлаа.

Шуваловын  төлөөлөгч ийм уулзалт болсныг зөвшөөрсөн ч  тайлбар өгсөнгүй.  Уг уулзалтаар Оросын эдийн засагт ирж буй тулгалт, гадаад дахь Оросын бизнесийн ашиг сонирхлыг хамгаалах гэх мэтийн асуудал өргөн тавигдсан байна.

«Бизнесменүүд байдлыг ашиглаж чадахгүй бол тэнэг хэрэг»

Орос-Украины сөргөлдөөн эхэлсний дараа Оросын том бизнес улс төрийн “соёлтой” чимээгүй байдалд орсон. Холбооны зөвлөлд армийг ашиглах зөвшөөрөл өгсний дараах “хар даваа” гаригт  рубль ба хөрөнгийн зах зээл унан 9,5 тэрбумын хохирол үзэхэд Forbes-ийн дэлхийн чансаанд бичигдсэн хорин орос бизнесмен шүдээ зуугаад л өнгөрсөн. Тэдний хөрөнгийн нийлбэр нь 92,3 тэрбум хүртэл буурсан байлаа.

Оросын Үйлдвэрлэгчид ба ажил хэрэгч хүмүүсийн холбооны хурлын протокол Forbes сэтгүүлд байгаа ба түүнээс харвал тэд багагүй  түгшүүрт байна. Эхний заалтад нь эдийн засгийн биш нөлөөг рублийн ханшинд аль болохоор багасгах, ханшны хэлбэлзлийг хэт өндөр болгохгүй байх, хөрөнгө оруулалтын уур амьсгалыг үндэсний хэмжээнд хэт муутгах шийдвэр гаргахгүй байх зэрэг асуудлыг тэд тусгасан байв.

“Эдийн засгийн байдал хэт муудвал” 2008—2009  онуудын хямралын сургамжаас авах асуудлыг ярьжээ. Тэр үед дэмжлэг авахад байгаа олон саад тотгорыг арилгасан байв. Протоколд зөвлөмж болгон “”хямралын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд тэтгэвэрийн санг ашиглах шийдвэр гаргах  бол маш нухацтай хандахыг” заажээ.

Уулзалтын хаалт дээр Засгийн газрын төлөөлөгч “сандралдаан байхгүй, юу болж буйг бид сайн мэдэж байна, өөртөө итгэлтэй байгаа” гэх мэтээр ярьсныг  тэнд байсан эх сурвалж мэдээлсэн байна. Энэ баримтаар бол Орос нь “их найм”, “их хориос” татгалзаагүй хэвээр мөн Орос-ЕХ-ны саммитийн явуулах боломжийг авч үзэж байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж