Нийслэлд гаалийн чөлөөт бүс байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Нийслэлд гаалийн чөлөөт бүс байгуулна

Улаанбаатар хотын Гаалийн газрын удирдах ажилтнууд өнөөдөр нийслэл хотын дарга Э.Бат-Үүлтэй ажлын уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хил гаалийн байгууллагаар үйлчлүүлэгсдийн дийлэнх нь Улаанбаатар хотын иргэд байдгаас тэд хамтран ажиллахаар ийн санамж бичиг үзэглэв. Хурлын үеэр Улаанбаатар Гаалийн газрын дэд дарга Ц.Уугангэрэлээс цөөн асуултанд хариу авлаа.

-Энэ удаагийн хурлын гол зорилго юү байв. Хурлын үеэрУлаанбаатар хотод гаалийн чөлөөт бүс байгуулахаар ярилцсан юм байна. Энэ талаар тодорхой хариулт өгнө үү?

-Нийслэл хотод гаалийн байгууллагын гурван салбар нэгж үйл ажиллагаа байдаг. Улаанбаатар хотын гаалийн газраас гадна Буянт-Ухаа, Шуудангийн гааль ажилладаг. Эдгээр байгууллагын дарга удирдлагууд өнөөдрийн хуралд оролцож байгаа бөгөөд хуралд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг урьж, гаалийн байгууллагууд хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Өнөөдрийн хурлын гол зорилго нь  иргэд төрийн албанаас ямар үйлчилгээ хүсээд байна вэ гэдгийг судлах, нөгөө талаас бизнес эрхлэгчдийн зүгээс манай байгууллагаас байнга хүсч байдаг шуурхай үйлчилгээг  хангах талаар онцлон хэлэлцэж байна.

Манай улс гаалийн чөлөөт бүсийг Алтанбулаг, Замын -Үүдэд  байгуулаад олон  жил болж байгаа ч одоо болтол ажиллаж чадахгүй байна . Учир нь Гаалийн байгууллагад орчин бүрдэж өгөхгүй байна. Хэрвээ чөлөөт бүсийг байгуулчихвал ОХУ-ын  Сибирь, буриадаас болон Өвөрмонгол, Хятадаас хүмүүс ирж чөлөөт  бүсээс бараа бүтээгдэхүүн, дэлхийн брэндийг хямдарсан үнээр худалдаж авах бөгөөд манай улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ. Энэ утгаараа нийслэл хотод гаалийн чөлөөт бүс байгуулах нь зүйтэй.

-Сүүлийн үед хилээр бууны сум, галт зэвсэг оруулж ирэх,  ан амьтны арьс, үс  хууль бусаар гаргах болсон талаар гаалийн ерөнхий газар ямар хяналт тавьж байна вэ?

-АНУ болон гадаадын бусад оронд амьдарч байгаа манай улсын иргэд чингэлэгтэй  бараан дотор бууны сум зарим тохиолдолд буу, галт зэвсэг хууль бусаар оруулж ирэх тохиолдол мэр сэр гарч байна. Зах зээл дээр сумховордсон, өндөр үнэтэй байдаг учир ашиг олох зорилгоор оруулж ирж байна. Энэ бол хууль бус худалдаа. Сумыг тусгай зөвшөөрөл, хатуу шаардлагын доор оруулж ирдэг. Гаалийн байгууллага нууж сум хил давуулах оролдлогыг сайн илрүүлж байна. Мөн амьтны үс ноос, эмийн ургамал зэргийг гаргахыг завддаг.  Амьтны гарлтай бүтээгдэхүүн  урд хөршид үнэтэй байдгаас ийн хууль бус үйлдэл хийж байна. Манай байгууллагын зүгээс хяналт шалгалт, илрүүлэлт сайн  үр дүнтэй байгаа.



    Э.АРИУНАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж