Иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулав

Сүхбаатар амгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2014.03.13

– Аймгийн ИТХ-ын дэргэдэх Аймгийн ИТХ-ын Хүн ам зүй хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн хорооноос гарсан саналын дагуу Аймгийн бүх шатны төсөвт байгууллагуудыг жил бүрийн 04 дүгээр сарын 01-ээс 10 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд үдийн өмнө 08:00-12:00, үдийн хойно 13:00-17:00 цагийн хооронд ажилладаг байх, аль эсвэл байнга 08:00-12:00,13:00-17:00 цаг хүртэл ажиллах 2 сонголт хуваарийн дагуу байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлгийн үр дүнд эдгээр саналуудыг Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахаар боллоо.

– Баруун-Урт сумын ИТХ-аас хотын хог хаягдлыг бууруулах, хогны менежментийг сайжруулах зорилгоор иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх нь хотын соёлтой иргэн байх талаар иргэдэд сургалт сурталчилгаа явуулах, харин ЕБС-ийн хүүхдүүдэд хичээл сургалтын хөтөлбөрт нь суулгаж өгвөл аяндаа хогны асуудал цэгцэрнэ гэдэгт санал нэгджээ.

– Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрээр цаг агаар ямар байх талаар цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ. 3- сард ерөнхийдөө ихэнх нутгаар 0,5 градусаар дулаан байх ажээ. Энэ сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөв ажиглагдаж байгаа цаг уурчид хэлж байна.

– Аймгийн цагдаагийн хэлтэст хоногийн нөхцөл байдлын мэдээгээр 5 хүн эрүүлжүүлэгдсэний 4 нь ар гэртээ агсам согтуу тавьж, эхнэр хүүхдээ зодсон хэргээр эрүүлжүүлэгдсэн байх юм. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчлэгдсэн найруулгаар үр хүүхдүүдийнхээ дэргэд архи уусан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450-1 сая хүртлэх төгрөгөөр торгох хуультай.

– Сүүлийн үед гар дугаараа нууцлан залгаж бусдын гэр бүлийг үймүүлэх, хэн нэгнийг дарамтлах явдал ихээхэн гарах болжээ. Аймгийн цагдаагийн хэлтэсд өнөөдрийн байдлаар энэ төрлийн 4,5 хэрэг шалгагдаж байгаа учраас аймгийн цагдаагийн хэлтсээс сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж