Францын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Монголд хамтарсан бэлтгэл хийхээр ирлээ. Энэ удаагийн хамтарсан бэлтгэлд оролцохоор зургаан тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг эмчийн бүрэлдэхүүнтэй баг ирсэн. Францын жүдочид Монголд гуравдугаар сарын 12-22 –ны өдрийг хүртэл 10 хоног өглөө, оройны нэгдсэн бэлтгэл хийнэ. Саяхан Францын Парис хотноо болсон “Их дуулга”-ын тэмцээний үеэр манай тамирчид гурав хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн юм. Энэ удаагийн бэлтгэлд хамрагдахаар ирсэн тамирчид дотор 2013 онд Бразилийн Рио де Жанейро хотноо болсон ДАШТ-ий 81 кг-т түрүүлсэн Лоик Пиетри тэргүүтэй маш хүчирхэг бүрэлдэхүүн иржээ.
Францийн шигшээ багийг танилцуулбал:
60kg
Софиане Милу /2010 оны Европийн аварга/
-81kg
Лоик Пиетри /2013 оны дэлхийн аварга/
-81kg
Алаин Шмит /2013 оны дэлхийн аваргын хүрэл/
-90kg
Александр Иддир
-100kg
Клемен Делвер
-100kg
Кырилле Маре
Дасгалжуулагч:
Франк Чэмбили
Стефан Фремон
Эмч:
Армелле ОБрайн