Орост “хоёрдугаар төвшний” хориг тавина гэв

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Орост “хоёрдугаар төвшний” хориг тавина гэв

Орост “хоёрдугаар төвшний” хориг тавина гэж Германы канцлер Меркель заналхийллээ. Үүнд данс битүүмжлэх, виз олгохоос татгалзах зэрэг арга хэмжээ авах тухай яригдаж байгаа аж.

Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel) Украиныг тойрсон дуулианаас болон Орост  шинэ хориг арга хэмжээ авна гэлээ. "Хэрэв Оросын талын байр суурь өөрчлөгдөхгүй бол харамсалтай нь одоогоор байхгүй нэмэлт хориг арга хэмжээ авах болно” хэмээн Меркель  гуравдугаар сарын 12-нд Варшав хотноо Польшийн ерөнхий сайд Дональд Тускийн хамт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Одоогоор арай хөнгөн “нэгдүгээр төвшний” хориг Орост тавигдаад байна.

“Хоёрдугаар төвшний” хориг арга хэмжээнд байж болох хоригт байдлыг хурцатгасан хариуцлагатай Оросын болон Украины хүмүүсийн дансыг битүүмжлэх, виз олгохоос татгалзах зэргийг  нэрлэжээ. "Хэрэв Орос контактын бүлэг байгуулахаас татгалзвал Европын холбооны Гадаад хэргийн сайд нар шинэ хориг арга хэмжээний талаар шийдвэр гаргана” гэж канцлерийн хэлснийг Reuters иш татав. Меркель, Туск хоёр ирэх долоо хоногт болох Европын холбооны саммит дээр Украинтай эвсэлдэх гэрээний хэсэгт гарын үсэг зурна гэлээ. Хоёр лидер тэмдэглэхдээ Москвагийн удирдлагатай урт хугацааны сөргөлдөөнд орно гэдэгт Европын Холбоо бэлэн байх ёстойг сануулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж