
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, фото мэдээллийн Монголын номер нэг сэтгүүл “Гранд”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Grand people” ёслолын ажиллагаа 4 дэх жилдээ болох гэж байна.
Улс төр, Урлаг, Нийгэм соёл, Хүмүүнлэг, Бизнес, Спортын салбар тус бүр Grand Lady, Grand Man тодрох бөгөөд онлайн санал асуулга явагдсаар байна. Санал хураалтыг нийтэд хүртээмжтэй, хамгийн шударга хэлбэрээр явуулж буй бөгөөд уншигч таны өгөх санал бүр үнэ цэнэтэй. Та бүхэн дэмжиж байгаа эрхмүүддээ www.grandnews.mn сайтаар орж саналаа өгөөрэй.
Санал хураалт өнөөдөр 18.00 цагт дуусах учраас та бүхэн дэмжиж буй нэр дэвшигчидээ саналаа амжиж өгөөрэй. Энэ жилийн өрсөлдөгчид маш хүчтэй, нийгэмд ихийг хийж бүтээсэн эрхмүүд байгаа тул өрсөлдөөн тун ширүүн өрнөх нь ээ. “Grand People 2013” ёслолын ажиллагаа маргааш буюу 3-р сарын 14-ний өдөр 18 цагаас “Чингис хаан” зочид буудалд болно. Тус ёслол хүндэтгэлийн ажиллагаанд сонирхсон хэн болгон оролцох боломжтой юм байна.