Лондонд гурван ихэр бамбар төржээ

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Лондонд гурван ихэр бамбар төржээ

Английн Лондон хотын амьтны хүрээлэнгийн “Мелати” хэмээн таван настай Суматрынбар гурван ихэр бамбар гаргажээ. Амьтны хүрээлэнгийн албаныхны мэдээлснээр ихэр бамбарууд өнгөрсөн хоёрдугаар сарын 3-нд хоорондоо цагийн зайтай төрсөн бөгөөд одоогоор хүйс нь тодорхойгүй байгаа гэнэ. Ихэр бамбаруудын зургийг эх барын үүрэнд байрлуулсан камерийн тусламжтайгаар авснаа олонд дэлгэн үзүүлжээ. Амьтны хүрээлэнгийнхэн ихэр бамбаруудыг өхөөрдөн “Trouble” гэж нэрлэх болсон аж.“Мелати” бар нь үүнээс жил гаруйн өмнө зулзагалсан боловч бамбар нь гурван долоо хоногтойдоо үхсэн гэнэ.

Суматрын бар нь “Улаан ном”-ны мөхөж буй амьтдын жагсаалтанд бүртгэгдсэн том муурын нэн ховордсонтөрөл аж.

Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж