Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан “Эх орны цэрэг” яруу найргийн наадам өчигдөр/03.12/ Батлан хамгаалахын их сургууль дээр болж өндөрлөлөө.
Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулсан энэ удаагийн наадамд 30 шахам яруу найрагч цэрэг, эх орны сэдэвт шүлгээ уншиж өрсөлдсөнөөс МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга тэргүүн шагналыг нь хүртсэн байна. Удаах байрт яруу найрагч С.Ууганбаяр, Л.Ганзул, Ч.Ууганбаяр нар шалгарчээ.
Сонирхуулахад, “Эх орны цэрэг” наадамд ардын уран зохиолч П.Бадарч хоёр удаа түрүүлсэн бол ардын уран зохиолч Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Доржпалам, Ж.Баяржаргал, Н.Гантулга мөн “Сумын заан” хэмээн алдаршсан Ч.Мягмарсүрэн нарын олон шилдэг найрагчид тэргүүн байрыг нь хүртэн, “Жанжин сэлэм”-ээр шагнуулж байжээ.
Ч.БОЛ