
Куала Лумпураас Бээжин хүрэх байсан Малайзын агаарын тээврийн 370 дугаар нислэг холбоо тасарч, сураггүй болоод олон хоног өнгөрч, зорчигчдын амьд байх магадлал үгүй болоод байна. Тэгвэл “Malaysia Airlines” компаниас сураггүй болсон 370 дугаар нислэгийн /MH370/ кодыг дахин ашиглахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ нь сураггүй болсон 370 дугаар нислэгт зорчиж явсан 239 хүний дурсгалыг хүндэтгэж буй хэрэг аж.
Малайзын агаарын тээврийн “MH370” нислэг нь Куала Лумпур-Бээжин чиглэлийн хоёр талын нислэгийн код байсан юм. Үүний оронд Малайзын агаарын тээвэр компани маргаашнаас /III.14/ “MH318” болон “MH319” нислэгийн кодыг өдөрт хоёр удаа үйлддэг Бээжингийн нислэгүүдэд ашиглаж эхлэх аж.
Малайзын агаарын тээврийн 370 дугаар нислэгийг үйлдэж явсан “Boeing 777-200ER” онгоц өнгөрсөн бямба гарагт /III.8/ сураггүй алга болсноос хойш олон улсын хамтарсан эрлийн баг хиймэл дагуул, нисдэг тэрэг, хөлөг онгоцнуудаар хайлт хийж буй билээ.