Зүүн хойд Азийн асуудлаар байр сууриа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Зүүн хойд Азийн асуудлаар байр сууриа илэрхийлэв

ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

Тайландын Чианг Рай хотноо болж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Бага хурал (АХАИББХ)-ын Ажлын тусгай хэсэг болон Ахлах албан тушаалтнуудын уулзалтад ГХЯ-ны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Ч.Баярмөнх, Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Ч.Баттөмөр болон албаны бусад хүн оролцож байна. 

Энэ удаагийн уулзалтын үндсэн зорилго нь БНХАУ-ын Шанхай хотноо болох АХАИББХ-ын Дээд хэмжээний IY уулзалтын бэлтгэлийг хангах, уг уулзалтын үеэр гаргах Тунхаглал болон хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг нийт зургаан баримт бичгийн төслийг хэлэлцэв.

Манай төлөөлөгчид Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, Шанхайн Дээд хэмжээний уулзалтын Тунхаглалд энэхүү байр сууриа томьёлон тусгах зарчмын санал гаргасныг хуралд оролцогчдын дийлэнхи нь дэмжиж, ЗХА-ын аюулгүй байдлын асуудлаарх гишүүн бусад улсын саналыг нэгтгэн тусгай заалт болгон тусгахаар тохиролцов.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АХАИББХ–ыг Турк Улс даргалж ирсэн бөгөөд удахгүй болох Шанхайн Дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү олон улсын хамтын ажиллагааны байгууллагыг даргалах үүргийг манай өмнөд хөрш БНХАУ шилжүүлэн авах юм гэж Гадаад харилцааны яамаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж