
Уулзалтад оролцогсод УИХ-ын ажлын хэсэг, иргэний хөдөлгөөний төлөөлөлтэй тохиролцсон Санамж бичигт дурьдсан асуудлуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар санал солилцоод иргэний хөдөлгөөний төлөөллүүдийн саналыг нэгтгэж, төлөвлөгөөг ойрын үед батлахаар тохиролцов.
Ингэснээр төлөвлөгөөнд тусгасан асуудлуудыг хэрэгжүүлэхэд УИХ-ын Байнгын хороод, ажлын хэсгийн анхаарлыг хандуулах, мөн тодорхой асуудлын талаархи саналаа нэгтгэж хүргүүлэх боломжтой болох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.