Монголын хөрөнгийн биржийн долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн биржийн долоо хоногийн тойм


Өнгөрсөн долоо хоног буюу 2010 оны гуравдугаар сарын 1-5-нд Монголын хөрөнгийн бирж  таван удаа үнэт цаасны арилжаа явуулж, 31 ХК-ийн 620.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,3 сая ширхэг хувьцаа арилжлаа.

Топ-20 индекс 8507.89 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 972.37 нэгжээр буюу 12.9 хувь өсч, зах зээлийн үнэлгээ нийт 778.6 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь өссөн үнэт цаасны тоонд “АПУ” (43.9 хувь), “Шивээ овоо” (31.2 хувь), “Говь” (20.8 хувь), ханш нь буурсан үнэт цаасны тоонд “Монгол савхи” (15.0 хувь), “Сор” (11.0 хувь), “Зоос гоёл” (6.3 хувь) зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна.

Нийт 31 үнэт цаас арилжсанаас 18 үнэт цаасны ханш өсч, найман үнэт цаасны ханш буурч, таван үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр идэвхтэй арилжигдсан үнэт цаасанд “Хөх ган” /605.0 мянган ширхэг/, “Хай би ойл” /260.0 мянган ширхэг/, “Женко тур бюро” /121.3 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр “Шивээ овоо” /306.3 сая төгрөг/, “Хөх ган” /91.6 сая төгрөг/, “АПУ” /42.1 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас идэвхтэй арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж