Польшийн ерөнхийлөгчийн эхний шатны дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Польшийн ерөнхийлөгчийн эхний шатны дүн гарлаа

Польшийн сонгуулийн төв хорооноос өчигдөр орой ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнг танилцууллаа.
Польшийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, парламентын танхимын дарга, Иргэний хөтөлбөр намаас нэр дэвшигч Бронислав Коморовски 41.54 хувийн саналыг авсан бол нас барсан Польшийн ерөнхийлөгч Лех Качинскийн ах Ярослав Качинский 36.46 хувийн санал, Ардчилсан Барууны Холбооноос нэр дэвшигч Напиералский 13.68 хувийн санал тус тус авчээ. Уг сонгуульд нийт 10 хүн өрсөлдсөн байна.
Дараа сарын дөрвөнд Коморовский болон Качинский нар хоёрдугаар шатны сонгуульд өрсөлдөж, илүү санал авсан нь Польшийн шинэ ерөнхийлөгч болох юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж