Тавантолгойн бүтээн байгуулалтыг удирдмаар санагддаг

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Тавантолгойн бүтээн байгуулалтыг удирдмаар санагддаг

Тавантолгойн бүтээн байгуулалтыг удирдмаар санагддаг
“Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнг урилаа.

-Та Өмнийн бүсийн хөгжлийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдож, говийн бүсийг түшиж байгуулах дэд бүтэц хийгээд стратегийн ач холбогдол бүхий орд газрын бүтээн байгуулалтын гол ноён нурууг чиглүүлэх үүрэг хүлээсэн. Иймд Засгийн газраас Тавантолгойг хэрхэн ашиглах, ашиг орлогыг нь хэрхэн хуваарилах тухай тодорхой санал дэвшүүлсэн энэ үед өөрөөс тань “Тавантолгой хийгээд Монголын ирээдүйд үзүүлэх нөлөө” гэдэг сэдвээр энэ ярилцлагыг авмаар байна. Мэдээж улс төрийн ашиг сонирхолгүй мэргэжлийн яриа байгаасай гэж хүсч байна?
-Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал нь үнэхээр том төсөл. Өмнийн говьд ХХI зууны том бүтээн байгуулалт өрнөх гэж байна. Иймд энэ талаар өнгөцхөн авч үзэх бус, асуудлыг ул суурьтай, бодит, мэргэжлийн дүгнэлттэйгээр ярилцах шаардлага байгаа нь үнэн. Зөвхөн улстөрчид бус, иргэд ч бодит мэдээлэлтэй болох эрхтэй шүү дээ.

-Ерөнхий сайд Монгол Улсын иргэн хийгээд аж ахуйн нэгжид хувь эзэмшүүлнэ гэдэг эрс шийдэмгий байр суурь илэрхийлсэн нь өнөөдөр Тавантолгойг хэрхэн ашиглахаас илүүтэй ашиг хүртэх боломж нээлттэй болж гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлж байгаа санагдсан. Та энэ мэдэгдлийн дараах боломж бололцоог ямархуу байдлаар харж байна?
-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь  хүлээгдсэн, бас тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Ерөнхийдөө энэ ордын талаар 40 гаруй жил ярьсан байдаг. Олон жил ярианы сэдэв байж ирсэн Тавантолгойн асуудлыг төрийн зохицуулалттайгаар ажил хэрэг болгохыг зорьсон алхмууд хийгдэж эхэлж байна. Энэ орд геологийн таван хэсгээс бүрддэг. Тэрхүү таван бүрэлдэхүүн хэсгийн тусгай зөвшөөрлийг анх эзэмшиж байсан “Энержи ресурс” компанитай төр гэрээ хэлцэл хийх замаар төрийн мэдэлд авсан.

-Гэхдээ тэд өөрийн гэсэн ордтой болсон биз дээ?
-Тийм ээ, өнгөрсөн хугацаанд “Энержи ресурс” компанийн хийсэн судалгаа шинжилгээний ажил болон бусад зардлынх нь нөхөн төлбөр болгож, уг ордын Ухаа худагийн хэсгийг тэдний мэдэлд үлдээсэн.
Ингэснээр Тавантолгойн ордын тусгай зөвшөөрөл төрийн мэдэлд шилжиж, уг ордын зургаан тэрбум гаруй тонн нүүрсний нөөц баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг төр бодитойгоор ярьж эхэлсэн шүү дээ. Энэ бол манай улсын эдийн засагт томоохон тус нэмэртэй, говийн бүсийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөл. Тавантолгойн орд бол нөөц баялгийн хувьд агуу их,  нүүрсний чанарын хувьд ч хосгүй орд. Монголчууд бидний хэлдгээр жинхэнэ үүц гэдэг нь энэ орд. Энэ үүцээ дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралтай үед  ашиглаж эхлэх талаар монголчууд бид бодож сэтгэж, тооцож, ухаанаа уралдуулж байна. Энд том бүтээн байгуулалт өрнөх учиртай. Ингэс­нээр үйлдвэр, уурхайг барьж байгуулахаас эхлээд олон мянган ажлын байр шинээр бий болно. Уг ордыг түшиглэн уул уурхай-эрчим хүч-кокс, химийн цогцолбор барьж байгуулах хэ­рэгтэй. Ийн цогцолборт ажиллах үндэсний боловсон хүчнийг бэлтгэх ажлыг нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай. Энэ нь санхүүгийн хүндрэл бэрх­шээлийг даван туулахад тус дөхөм болох нь дамжиггүй. Ер нь ч тэгээд хямралыг амжилттай даван туулахтай хамт хямралын дараах үеийг  бид бодолцох шаардлагатай байна. Энэ том цогцолборыг барьж байгуулахад наанадаж гурван жил хэрэгтэй. Ийм хугацаанд яаж ч бодсон санхүү, эдийн засгийн хямрал  дуусах нь ойлгомжтой. Ашигт малтмалын гаралтай түүхий эдийн эрэлт хэрэгцээ ч нэмэгдэж, үнэ ханш өсөх нь тодорхой.  Ийм учраас бид эрэлт хэрэгцээ, үнэ ханшны өсөлтийг угтуулаад үйлдвэр уурхайгаа барьж байгуулах нь онцгой ач холбогдолтой гэдэгт итгэж байна. Энэ л зорилгоор УИХ 2008 онд 40 дүгээр тогтоолыг баталж, Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах  Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үнд­сэн зарчим,  удирдамжийг баталж, Засгийн газарт үүрэг чиглэл болгосон. Энэ бол УИХ, Засгийн газрын хамтарч ажиллах шинэлэг хэлбэр гэж ойлгож болно. УИХ-аас өгсөн удирдамжийн дагуу Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай яриа хэлцэл хийж байгаа. Гадаад улс орнуудын нэр хүндтэй, нүүрсний үйлдвэрлэлийн болон зах зээлийн талаар дадлага туршлагатай томоохон компани Тавантолгойн ордыг хамтарч ашиг­лах талаар хүсэл сонирхлоо илэрхийлж байна.  Үндэсний ком­паниуд ч тэр хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж байна.

-Гол нь монголчууд Засгийн газрын тэргүүний хэлээд байгаа шиг жинхэнэ утгаараа бүгдээрээ хувь хүртэж чадах уу. Тэр хувьцааны ашиг нэг иргэнд ийм хэмжээнд эргэлдэнэ гэсэн бодит гаргалгаа байна  уу?
-Чадна шүү дээ. Ашиг орлогын хувьд Техник, эдийн засгийн үндэслэлээр ерөнхий чиг баримжаа гарна. Харин ноогдол ашгийн түвшин бол гол нь бүтээгдэхүүний үнээс л шалтгаална. Мөн  ХК-ийн засаглал, менежмент зэрэг хүчин зүйлээс хамаарна л даа. Иймд одоогоор яриа хэлэлцээрийн түвшинд байгаа асуудлыг боломжтой гэдэг өнцгөөс нь тайлбарлахаас бус шууд тоон үзүүлэлтийг гол болгож ярих хэрэггүй болов уу. Иргэд жинхэнэ утгаараа ашиг хүртэж чадах уу гэдгийн тухайд чадна. Чадуулахын төлөө ч төр ажиллах ёстой.

-Мөн аж ахуйн нэгжид хувьцаа олгоно гэсэн нь хувьдаа компанитай хүн бүрт нэмэлт орлого болж очих нь гэдэг бодол төрүүлж байна. Нэг ёсны Монголын бүх иргэн компани байгуулчихаад хувь эзэмших боломжоо хоёр дахин нэмэхээр хөөцөлдөхөд бэлэн байгаа бололтой. Энэ ойлголтыг эцэслэж өгөхгүй юү. Тэд уг нь хувьцаа худалдаж авсан цагт ашиг хүртэх ёстой биз дээ?
-Тавантолгойн ордыг түшиглэн хувьцаат компани байгуулах хэ­рэгтэй. Тэр компанийн хувьцааг төр болон үндэсний компани, ард иргэд хамтарч эзэмших асуудал л яригдаж байгаа шүү дээ. Энэ бол зүй ёсны хүсэл эрмэлзэл. Цоо шинэ ажил. Ард иргэдэд хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх нь зөв. Хувьцаат компанийн хувьд нэгж хувьцааны үнэ цэнээр, иргэн хүнд  бол хуваарилагдах ноогдол ашгийн хэмжээгээр тодорхойлогдоно л доо. Хувьцааны тодорхой хэсгийг үндэснийхээ компаниудад нэрлэсэн үнээр нь худалдаж авах боломжийг олгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, ард иргэд, үндэсний компаниуддаа давуу эрх, хөнгөлөлттэй нөхцөл эдлэх боломжийг төр олгоно гэсэн үг л дээ.

-Ашигт малтмалын ту­хай хуулийн заалт ёсоор стра­тегийн орд газрын 10 хувийг монголчуудад хувьцаа хэлбэ­рээр эзэмшүүлэх ёстой. Үүнд Тавантолгойн нэгдүгээр хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой үндэсний үйлдвэрлэгчдийн эзэмшлийн хувийг оруулж тооцох уу?
-Хуулийн энэхүү заалтыг боди­тойгоор хэрэгжүүлэх боломжийг л бид ярилцаж байна. Засгийн газраас оруулж ирсэн төслийг УИХ нухацтай хэлэлцээд бодлого, үзэл баримтлалаа гаргах учиртай. Энэ үндсэн дээр Засгийн газар нарийвчилсан хувь хэмжээ, тооцоог гаргах шаардлагатай болно.

-“Монгол 999 үндэсний нэг­дэл” Тавантолгойд оролцлоо гэхэд тэдний оролцоо тэрхүү 10 хувиас гадуур байх уу?
-Одоогоор тодорхой  байгуул­лага, компанийн талаар ярих бо­ломжгүй. Ингэх нь ч зохимжгүй. УИХ-ын гишүүд үндэсний хэмжээний бодлого, ард түмний нийтлэг, язгуур эрх ашгийг л ярих учиртай. Бидний өргөсөн тангараг ийм шүү дээ.

-Нэгдүгээр хэсгийн бүтээн байгуулалтыг монголчууд дан­гаар удирдаж, менежментийг нь хийх чадвар бий гэж та бодож байна уу?
-Уул уурхайн салбарт өндөр түвшинд бэлтгэгдсэн удирдах болон инженер-техникийн ажилтан, нарийн мэргэжлийн ажилчид Монголд байгаа шүү дээ. Ер нь монголчууд бидэнд бүтээн байгуулалтын том ажил хийж байсан түүх, туршлага ч бий. Тийм боломж бололцоо ч бий. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Бор-Өндөрийн  үйлдвэр, Багануурын уурхай гээд монголчууд бид түншээ зөв сонгож, өөрсдөө улс орныхоо онцлогт тааруулаад бүтээн байгуулалтын том ажил өрнүүлж, нийгмийн асуудлаа иж бүрэн байдлаар нь шийдэж чадсан туршлагатай. Үндсэндээ “Эрдэнэт”, “Монголросцветмет” нэг­дэл гээд хамтарсан томоохон үйлд­вэрүүдийг монголчууд өөрсдөө 30 гаруй жил удирдаад, авч явж ажиллуулж чадаж байна. Тэр үед хамтарсан үйлдвэрийг барьж байгуулах, хөрөнгө мөнгө босгох, тэр том бүтээн байгуулалтын ажлыг  эхлүүлэх нь үнэхээр шинэлэг, маш том зорилт, эр зориг байлаа шүү дээ. Одоо ч бас зориглох хэрэгтэй. Хамгийн гол нь Тавантолгойг ашиглах нь өөрөө их том асуудал учраас техник, технологи, мөнгө санхүү, эдийн засгийн үр ашиг талаас нь их нухацтай бодож хэ­рэгжүүлэх нь чухал. Ийм бүтээн байгуулалтыг хийж бүтээж бай­сан уул уурхайн чиглэлийн дад­лага туршлагатай үндэсний мэр­гэжилтнүүд, инженерүүд бий. Тий­мээс энэ асуудал улс орны хэм­жээнд яригдах учиртай. “Эрдэнэт”-ийн бүтээн байгуулалтад хэр­хэн оролцож байсан, ажиллах хүчнээ яаж бэлтгэсэн, илгээлтийн эздийг яаж ажиллуулж байсан гээд бэлэн туршлага бидэнд бий. “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн бай­гуулалтын ажилд оролцож,  “Монголросцветмет” нэгдлийн ба­раг бүх уурхай, үйлдвэрийг барьж байгуулан, удирдаж байсан хүний хувьд би аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулах ажлыг  хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдэгт итгэдэг. Заримдаа энэ том бүтээн байгуулалтыг өөрөө гардан удирдаад хийчихмээр ч санагддаг шүү. Миний хувьд толгойд багтаад байгаа ажил даа. Эрдэнийн тол­гойнуудыг монгол ухаанаар хөгжил дэвшлийн түлхүүр, том бүтээн бай­гуулалтын талбар болгох боломж бий.

-Үндэсний хөрөнгө оруулагч­дын хувьд Тавантолгойг гад­ныхнаар бус зөвхөн монголчууд ашиглах боломжтой. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардагдах 800 сая ам.доллараас нэг тэрбум хүртэлх ам.долларын зарлагыг бид дангаар бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна. Та тэдэнд итгэж байна уу?
-Хэт туйлшраад яах вэ. Тавантолгойнхоо асуудлыг томоор харж, алс хэтээ бодож шийдвэрлэх хэрэгтэй. Нүүрс олборлох бол нэг хэрэг. Угааж  баяжуулах гэж их чухал ажил бий. Цаашлаад нүүрсний баяжмалаа боловсруулж, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал яригдана. Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг найдвартай зах зээлд урт удаан хугацаанд нийлүүлэх нь чу­хал. Эцсийн дүнд үр ашгийн үзүү­лэлтүүд эдгээр шат дамжлага, хүчин зүйлүүдээс үндсэндээ шалт­гаална. Бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх, далайн боомтод хүргэх гээд амаргүй даваа. Тэр бүр монголчууд биднээс шалтгаалахгүй хүчин зүйлүүд ч гэж бий. Энэ бүхнийг дэнслэн бодож, шийдвэр гаргах учиртай.

-Хөрөнгө оруулагчдын хувьд ордын тодорхой хэсгийг эзэм­шихгүйгээр менежмент болон хөрөнгө оруулалт, бүтээн бай­гуулалтыг нь хариуцаж ажил­ласан дэлхийн шилдэг жишээнээс та танилцуулахгүй юу?
-Монголын төр тусгай зөвшөөрөл буюу лиценз эзэмшүүлэхгүйгээр гэрээ байгуулаад гадаадын хө­рөнгө оруулагчид, компаниудыг Тавантолгойд ажиллуулж болно. Талуудын хүлээх үүрэг, хариуцлага гэрээгээр л зохицуулагдана гэсэн үг. Ингэж ажилладаг туршлага дэл­хийн практикт бий. Нэрлээд байвал дуусахгүй юм болно байх.

-Тэгвэл энэ санаачилга Мон­голд хэрхэн хэрэгжих бол. Таны харж байгаа Тавантолгойн ирээдүйн дүр зураг?
-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг бид 40 гаруй жил ярьж байгааг би дээр хэлсэн. Энэ бол УИХ, Засгийн газрын анхаарлын төвд байгаа гол асуудал. УИХ Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар баримтлах үндсэн зарчим, чиглэлийг баталж Засгийн газарт өгсөн. Энэ хүрээнд Засгийн газар ажиллаж, Тавантолгойг ашиглах үзэл баримтлалаа УИХ-д оруулж ирээд байна. Үүнийг парламент олон талаас нь нухацтай хэ­лэлцэх ёстой. Юуны өмнө эр­дэс баялгийн салбарт төрөөс ба­римтлах бодлогыг шинэчлэн бо­ловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар санал дүгнэлтээ гарган УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулан, ажиллуулж байгаа. Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн энэ асуудлыг ажлын хэсэг нухацтай авч үзэж, тал талаас нь хэлэлцэнэ. УИХ-ын ажлын хэсэг судалгаа хийж, ямар боломж байгааг ерөнхийд нь гаргасан. Тавантолгойн орд бол Монгол орны эдийн засгийг сэв хийтэл дээшлүүлэх хүчирхэг төсөл.  Жилд 30 сая тонн нүүрс олборлоно гэж бодоход 200-аад жил ашиглах нөөцтэй. Ийм хугацаанд ашиглах энэ том үүцийг бид олон талаас нь бодож тунгааж,  Монголын ард түмний язгуур эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцсэн байдлаар хөдөлгөх ёстой гэсэн л байр сууринаас бид хандаж байгаа.

-Мөн УИХ-аар энэ ордын Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ гэхэд дэд бүтцийг нь хэрхэн санхүүжүүлж, төмөр замыг нь хаагуур байгуулж, цахилгааныг нь хаанаас авах вэ гээд тодорхой бус олон асуудал байгаа. Төмөр замыг гэхэд л УИХ-аар эцэслэн шийдэхийг хүлээх шаардлага гарч байна. Тэгэхээр Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар ямар зарчмын дагуу хэлэлцэх болж байна аа. Бүх зүйл нь тодорхой бус байгаа юм биш үү?
-Өөрөө чухал асуудлыг хөндөж байна. Тавантолгойн орд дэд бүтэц хөгжөөгүй, төвөөс алслагдсан говь нутагт байгаа. Ер нь бол тодорхой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиг орлогыг тооцох үндэс нь дэд бүтэц буюу тухайлбал эрчим хүч, зам харгуй, усны асуудал байдаг. Тавантолгойн ордыг ашиг­лахад эхний ээлжинд эрчим хүчийг Мандалговиос цахилгаан дамжуулах шугам татаж, төвийн эрчим хүчний системээс хангана. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын асуудлыг УИХ-аар ид хэлэлцэж байна. Энэ бодлогын хүрээнд Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой-Зүүн­баянгийн чиглэлд төмөр зам та­вихаар яригдаж байна. Мөн Тавантолгой-Оюутолгой-Гашуун сухайтын чиглэлд төмөр зам тавигдах учиртай. Тийм болохоор цаг хугацаа алдах асуудал байхгүй гэж бодож байна. Ер нь бол энэ удаагийн УИХ, Засгийн газар өөрийн орны стратегийн ач холбогдолтой тэргүүлэх салбарууддаа төрөөс баримтлах бодлогыг баталж, бүхий л асуудлыг эмхлэн цэгцлэхийн төлөө ажиллаж байна. Урьд нь төр засгийн бодлого тодорхой биш байсан учраас томоохон асуудлууд шийдвэрлэгдэхгүй цаг хугацаа алддаг, бүр гацдаг тохиолдол ч байсан шүү дээ. Цаашид бол байдал өөр болно.

-Засгийн газраас жилд 15-30 сая тонн нүүрс олборлоно гэж тооцсон. Гэтэл усны боломж бололцоо нь 15 орчим сая тонныг л олборлох боломжтой гэх эрдэмтдийн судалгаа бий. Тэгэхээр энэ усны хангамж нь хамгийн том асуудал болох юм биш үү?
-Тавантолгойн ордоос жилд 30 сая тонн нүүрс олборлох бүрэн боломжтой. Энэ бол нөөц баялаг талаас нь ч бодсон, улс орныхоо эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг ч бодсон, гадаад, дотоодын зах зээлийн багтаамжийг ч бодсон хамгийн оновчтой хүчин чадал гэдгийг хэлье. Нүүрс олборлолтын хувьд бол усны нөөцөөс хамаарах, шалтгаалах зүйл байхгүй. Харин нүүрс угааж баяжуулах, цахилгаан станц барьж байгуулахад ихээхэн хэмжээний ус шаардлагатай нь ойлгомжтой. Тавантолгойн районд  хийгдсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тогтоогдсон гүний усны нөөц бий л дээ. Цаашид ч хайгуулын ажлыг үргэлжлүүлэх шаардлага бий.

-“Хэрлэн говь” болон “Орхон гол” төслөөр дамжуулж ус олно гэж байгаа ч энэ нь говьчуудын хувьд хамгийн эмзэг, эрс эсэргүүцдэг сэдэв нь шүү дээ?
-Уул уурхайн үйлдвэрлэлийн баяжуулах технологид гадаргуугийн болон гүний усыг ашигладаг. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрик газрын га­даргуугийн буюу Сэлэнгэ мөрний усыг ашиглаж байна. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт гүний ус ашигладаг. Ер нь л дэлхийн практикт энэ л хоёр эх үүсвэрээс усыг ашигладаг л даа. Өмнөговь аймагт хэрэгжих төслүүдийн хувьд бол тодорхой түвшинд геологи хайгуулын ажил хийгдэж, нөөц нь тогтоогдсон усны ордууд бий. Тийм учраас эхний ээлжинд газрын гүний усыг ашиглахаар төлөвлөж байгаа. Гол мөрний усыг татаж ашиглах талаар санал бодлоо илэрхийлэх эрдэмтэд бий. Энэ асуудлыг шинжилгээ, судалгаанд үндэслэн, олон талаас нь авч үзэж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй.

-Мөн хөрөнгө оруулалтын зардлыг 10,7 жилийн хугацаанд нөхнө гэж үзсэн байсан. Энэ нь эдийн засгийн ямар таатай орчинд хэрэгжих вэ?
-Би мэргэжлийн хүний хувьд салбарынхаа зарим эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй хамтран Таван­толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар санал дүгнэлт гаргаж, холбогдох түвшинд танилцуулж байсан. Бидний тоо­цоогоор бол анхны хөрөнгө оруу­лалтаа 5-7 жилд нөхөх боломжтой нь харагдаж байгаа. Бид нүүрсний үнийг дундаж байдлаар л авч үзэж л тооцоо хийсэн.

-Цэвэр ашиг нь 33 тэрбум хүрнэ гэдэг тооцоо бас бий. Үүнийг оролцогч талууд ямар байдлаар хувааж авах юм бэ?
-Цэвэр ашгийн хувьд бол тооцоо хийж байгаа суурь нөхцөлөөс л шалтгаална даа. Зөвхөн олборлох шатанд уу, аль эсвэл баяжуулах шатыг оролцуулах уу, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тоо­цох уу гээд олон хувилбар байж болно. Эдгээр нөхцөл байдлаас  шалтгаалж ашиг орлогын хэмжээ тодорхойлогдоно. Өөрөө ноогдол ашиг хуваарилах  тухай асуудлыг тодруулж байна. Тавантолгойн ор­дыг түшиглэн байгуулах хувьцаат компанид оруулсан хөрөнгө, хувийнхаа  хэмжээгээр л ноогдол ашиг хүртэнэ шүү дээ. Ер нь бол тухайн үйлдвэрийг барьж байгуулахад оруулсан анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа ноогдол ашиг буюу девидент хуваарилах асуудлыг ярих ёстой. Тухайн жилд хуваарилах ноогдол ашгийн хэмжээг хувьцаа эзэмшигчид өөрсдөө хэлэлцэж шийдвэрлэнэ. Зарчмын хувьд ийм л байдлаар ажиллах учиртай.

-Монголын тал орлогоо ямар зарчмаар авах вэ. Хөрөнгө оруу­лагч талаас авах урьдчилгаа зээ­лийн тухай асуудалд гадныхан ямар санал илэрхийлж байна. Энэ нь орд газар эзэмшихгүй хө­рөнгө оруулалт хийж, ашгаа хүр­тэх хөрөнгө оруулагчийн хувьд ха­туу болзол биш үү?
-Юуны өмнө Монголын төр холбогдох хууль тогтоомжийн да­гуу татвар, төлбөр, хураамжаа ав­на шүү дээ. Мөн Монголын тал хувьцаат компанид оруулсан хө­рөнгө, хувийнхаа хэмжээгээр л ноог­дол ашгийн хэлбэрээр хувь хүртэнэ. Хөрөнгө оруулагч талаас урьдчилгаа төлбөр авах асуудал бол яриа хэлцлийн журмаар шийдэгдэх ёстой асуудал. Хэн хэ­нийх нь ашиг сонирхол нийцсэн тохи­ролцоонд хүрэх тухай л яриа шүү дээ.

-Тавантолгой хийгээд төмөр зам­тай холбоотойгоор Орос, Хята­дын сонирхол хүчтэй илэрч байгаа. УИХ-ын гишүүд ерөн­хийдөө өргөн төмөр замыг ба­ри­хад санал нийлж байгаа энэ үед Хятадын оролцоог хэрхэн хангах вэ. Ялангуяа царигийн асуудал дээр?
-Царигийн хувьд манай на­мын бүлэг дээр ч, ажлын хэсэг дээр ч хэд хэдэн удаа ярьсан. Манай магистраль төмөр зам өргөн царигтай буюу 1520 мм-ийн өргөнтэй зам. Энэ замтайгаа огт­лолцох буюу нийлэх төмөр замыг нь өргөн царигаараа барья. Харин үүнээсээ салж салаалах бусад замууд нь  олон улсын стандартаар нарийн царигтай байж болох юм гэсэн байр суурьтай байсан. Царигийн энэ асуудал ачаа тээврийнхээ өртөг зардалтай холбоотой байдаг. Манайхаас гарах ачаа ямар улсын, ямар царигтай төмөр замтай холбогдох вэ гэдгийг эдийн засгийн үүднээс авч үзэх ёстой. Хоёр өөр царигтай замаар ачаа тээвэрлэвэл сэлгэж ачих, нэмэлт зардал чирэгдэлтэй, цаг хугацаа алдах  гээд асуудал бий. Тиймээс олон талаас нь тооцоолж, ухаалаг шийдвэр гаргах учиртай. Бодит үнэн бол манайд хөрөнгө мөнгөний асуудал хүнд байна. Улс төрийн намууд нэгэнт амлачихсан, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 1,5 сая төгрөгийн хувь хишиг хүртээх асуудал эцэслэгдээгүй байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцээд ийм том бүтээн байгуулалтуудыг өнөөдөр бид өөрсдийн хөрөнгөөр хийнэ гэвэл бодитой тооцоо байж чадахгүй.

-Тавантолгойн ордыг хоёр хэсэг хуваах нь зайлшгүй шаард­лага мөн үү. Дотоодын талд бага нөөцтэйг нь ашиг­луулж, их нөөцтэйг нь гадныханд ашиглуулах  нь  гэдэг шүүмжлэлийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Тавантолгойн нүүрсний бүлэг орд нь геологийн тогтоцынхоо хувьд таван хэсэгт хуваагдаж байна. Тийм болохоор зарчмын хувьд таван хэсэг байдлаар буюу таван ил уурхай ажиллуулах боломжтой гэсэн үг. Түүнээс биш Засгийн газар хуваачихсан, УИХ хуваах гээд байгаа юм биш ээ. Энэ бол мэргэжлийн байгууллага, хүмүүсийн түвшинд ярих асуудал. Харин зарим хэсгийг дотор нь хувааж ашиглавал эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзвэл ярьж хэлэлцээд шийдвэрлэж болох л асуудал. Дэлхийн практикт ч ийм л зарчмаар ордуудыг ашиглаж байгаа.

-Оюутолгойн хөрөнгө оруулагчид түүхий эдээ автозамаар урагшаа гаргахаар болсон. Тэднийг төмөр замд нэгтгэх боломж бололцоо байна уу?
-Оюутолгойн хувьд асуудал яригдаад бас л 10 гаруй жил болсон. Геологи, хайгуул, судалгааны ажил үндсэндээ дуусах шатандаа орлоо. Гэхдээ орд маань том учраас судалгааны ажлыг үргэлжлүүлэх шаардлага байхыг би үгүйсгэхгүй байна. Одоогоор урьдчилан тогтоогоод байгаа нөөц баялгийн хэмжээ хангалттай байна. “Эрдэнэт”-ийн овооны зэсийн ордыг  ашиглаж эхлэхэд зэсийн нөөц 10 сая тонноор үнэлэгдэж байсан санагдаж байна. Түүнтэй харьцуулахад бараг Оюутолгой 3-4 дахин их байгаа юм. Алтных нь хувьд аваад үзье. Ордын нөөц, нөөцийн тархалт, уул-геологийн нөхцөлөөс хамаараад жилд 20-40 тонн алт олборлох боломжтой гэсэн тооцоо гарч байна. Энэ нь өнөөдөр улсын хэмжээгээр олборлож байгаа алтаас даруй хэд дахин их гэсэн үг. Энэ бол валют санхүүгийн бодит боломж. Уул уурхайн салбар түүхэн хөгжлийнхөө 87 жилд нийт 80 гаруй тонн алт олборлосон байх. Ордын хүдрийн нөөцийг та бидний сайн мэдэх “Эрдэнэт”-ийн хүчин чадлаар ашиглая гэж бодоход 100 гаруй жилд хүрэлцэхүйц нөөц. Тэгээд бодохоор үнэхээр гайхамшигтай, агуу том орд. Энэ бол манай орны давуу тал, монголчууд бидэнд байгаа боломжийг харуулах үзүүлэлтийн нэг. Хөгжил дэвшлийн үндэс суурь, түлхүүр гэдгийг хэлье. Энэ хоёр орд бол Монголын ард түмний  буян заяа түшсэн нөөц баялаг. Гэхдээ 200-300 жилийн дараа,  тэр  ч байтугай 100 жилийн дараа нүүрс, зэсийн эрэлт хэрэгцээ, үнэ цэнэ  ямар байхыг төсөөлж таамаглахад хэцүү л дээ.  Тийм болохоор эдгээр ордуудыг ашиглаж, улс орноо хөгжүүлж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь зөв биз дээ.

-Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт гээд энэ ордуудын Өмнөговьд бий болгох үндсэн дүр төрхийг зөвхөн төсөөлөх бус бас төлөвлөж байгаа нь ойлгомжтой. Тэр бодлоо хуваалцахгүй юу?
-Оюутолгойн ордыг түшиглэн уул уурхай-металлургийн цогцолбор, Тавантолгойн ордыг түшиглүүлэн уул уурхай-эрчим хүч-кокс химийн цогцолбор, Овооттолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглүүлэн уул уурхайн-эрчим хүчний цогцолбор барьж байгуулах хэрэгтэй. Ийм боломж бололцоо бүрэн бий. Энэ нь Өмнийн говийн төдийгүй улс орны хөгжил дэвшлийг авч явах томоохон төслүүд юм. Ийнхүү Өмнөговь аймгийн нутагт байгаа эрдэнийн гурван толгойг хөгжлийн толгойнууд болгож хувиргах боломжтой.  Учиртай гурван толгой гэдэг үг байдаг шүү дээ. Үнэхээр л энэ гурван толгой учир жанцантай байгаа биз.

-Өмнийн бүсийн хөгжлийн хамгийн том ололт нь юу байх вэ?
-Хүнээ хөгжүүлэх асуудлыг урьтал болгох учиртай. Говьчуудынхаа  чинээлэг, аз жаргалтай сайхан амьдралыг цогцлоох асуудал. Өмнөговь аймгийг Монгол Улсын хөгжлийн загвар, жишиг аймаг болгон хөгжүүлэх төсөл боловсруулж, үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Аймаг орон нутгаа ингэж хөгжүүлэхийн тулд сайн засаглал, сайн менежмент хэрэгтэй гэдгийг өмнөговьчууд бид бас тооцож төлөвлөж байгаа.

-Нүүрс боловсруулах үйлдвэрийг Сайншандад барих төлөвлөгөө бий. Тэнд барих аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
-Говийн бүсийн стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглах асуудлыг томоор харж,   холыг бодож,   цогц байдлаар хандах шаардлагатай. Говийн   бүсийг хөгжүүлэх хөтөлбөрийг гаргаж, Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэс-алтны ордод түшиглүүлэн уул уурхай-металлурги-эрчим хүчний цогцолборыг  барьж байгуулна. Ер нь уул уурхайн цогцолборуудыг бүсчилсэн байдлаар байгуулах хэрэгтэй. Цаашид төмрийн хүдрийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хар төмөрлөгийн цогцолбор барьж байгуулах шаардлага байгаа. Асгатын мөнгө, Бүрэнхааны фосфоритын асуудал ч яригдах учиртай. Эдгээр цогцолборуудыг хоршуулж, харилцан бие биенээ тэтгэж ажиллах, салбар дундын ажлын уялдаа холбоог хангах арга зам нь  Аж үйлдвэрийн парк байгуулах явдал гэж үзэж байна.  Жинхэнэ “Аж үйлдвэрийн парк”-ийн техник,эдийн засгийн үндэслэлийг холбогдох яам, газрууд боловсруулах хэрэгтэй. Аж үйлдвэрийн паркын байршил, бүтэц бүрэлдэхүүнийг шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээ, эдийн засгийн үндэслэл тооцоонд тулгуурлан тогтоох учиртай. Аж үйлдвэрийн парк байрших бүс нутгийн дэд бүтцийн асуудлыг одоогийн байгаа бүтцийг өргөтгөн хөгжүүлэх, шинээр барьж байгуулах замаар шийдвэрлэвэл зохино. Энэ хүрээнд эрчим хүч, автозам, төмөр зам, усны асуудал яригдах учиртай. Мэдээж хот байгуулалтын асуудал яригдана. Цаашид газар ашиглах, байгаль орчныг хамгаалах энэ бүх асуудлыг тусгасан аж үйлдвэрийн парк байгуулах ТЭЗҮ-г юуны өмнө боловсруулбал зохино.  Аж үйлдвэрийн паркийг барьж байгуулснаар говийн бүсийн хөгжлийн цоо шинэ үеийг эхлүүлнэ. Говийн бүс гэдэгт би Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговийг хамруулан хэлж байна. Энэ нь  улс орны жигд хөгжлийг хангаж эдийн засгийн чадавхийг сэвхийтэл дээшлүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Хятадууд Австралиас авснаас Монголоос түүхий эд, тэр дундаа нүүрс авахыг их чухалчилж байгаа. Манайх урд хөрштэй энэ асуудлаар хамтарлаа гэхэд ямар зарчим баримтлах ёстой вэ. Бүгд л Хятад гэхээр эргэлзээнд ордог шүү дээ?
-Мэдээж хэрэг, БНХАУ, манай Монгол Улс хил залгаа мөнхийн хөршүүд. Манай нүүрс урд хөршийн зах дээлд хямд үнээр очно. Харилцан ашигтай байх зарчим л үйлчлэх ёстой.

-Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг та хэрхэн дүгнэж байна?
-Ер нь аливаа ордын тогтоц, уул-геологийн нөхцөл нь  өөрийн гэсэн онцлогтой байдаг л даа. Би мэргэжлийн хүний хувьд, салбарынхаа зарим эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй хамтран Тавантолгойн асуудлаар байж болох хувилбаруудыг 2009 онд боловсруулсан. Үүнд Тавантолгойн ордоо бүхэлд нь цогц байдлаар үе шаттайгаар ашиглах болон уг ордыг геологийн хэсгүүдэд бие даасан уурхайнууд байгуулан нэгэн зэрэг ашиглах гэсэн хоёр хувилбар байсан. Уг ордын  Ухаа худагийн хэсгийг хувийн хэвшлийнхэн ашиглаад эхэлчихлээ. Тодруулж хэлбэл, геологийн бусад дөрвөн хэсэгт бие даасан дөрвөн ил уурхай байгуулаад, нэгэн зэрэг ашиглана гэсэн үг л дээ. Харин Бортолгой, Шартээгийн  хэсэгт бол нэмэлт хайгуул хийх шаардлага бий. Бид эдгээр хувилбаруудаар техник, эдийн засгийн тооцоог урьдчилсан байдлаар хийсэн. Боломжийн л дүр зураг гарч байгаа. Ер нь Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг иж бүрэн, цогц байдлаар шийдэх учиртай. Түүнчлэн улс орныхоо үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал, геополитикийн асуудлуудыг онцгой анхаарч үзвэл зохино. Ингэж баймааж нь улс үндэснийхээ ашиг сонирхол, ард түмний язгуур эрх ашигт нийцүүлж чадах болно. Мөн Тавантолгойн асуудалтай уялдуулж, холбож шийдвэрлэх бүс нутгийн болоод улс орны хэмжээний томоохон асуудлууд ч бий. Юуны өмнө говийн бүсийн дэд бүтцийн хөгжлийн асуудал, “Хүний хөгжил сан”-гийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлж, санг хөл дээр нь зогсоож, ард иргэддээ хувь хишиг хүртээх зэрэг тулгамдсан асуудлууд байгаа.  Тавантолгойн асуудлыг цогц байдлаар авч үзнэ гэдгийг тодруулж хэлье л дээ. Мэдээж орчин үеийн шилдэг тэргүүний технологи ашиглан нүүрсээ аль болох хаягдал, бохирдол багатайгаар ашиглах томоохон ил уурхай байгуулагдана. Дараагийн дамжлагад олборлосон нүүрсээ угааж баяжуулна. Нүүрс угаах үйлдвэрээс эрчим хүчний нүүрс нь цахилгаан станцад, угаасан коксжих нүүрс нь коксын үйлдвэрт тус тус нийлүүлэгдэх учиртай. Мөн угаасан коксжих нүүрсний тодорхой хэсгийг дотоод, гадаадын зах зээлд борлуулж болно. Цахилгаан станцад үйлдвэрлэх эрчим хүч болон коксын үйлдвэрээс гарах кокс, дагавар бүтээгдэхүүнийг металлургийн үйлдвэрүүдэд нийлүүлнэ. Эцсийн дүнд газрын хэвлийнхээ нөөц баялагтаа тулгуурлан улс орныхоо эдийн засаг,санхүүгийн чадавхийг сэвхийтэл дээшлүүлнэ гэсэн үг. Тавантолгойн ордыг түшиглэн уул уурхай-эрчим хүчний иж бүрэн цогцолборын дэд бүтцийн эхний хэсгийг 2011 онд ашиглалтад оруулах боломж харагдаж байна. Өөрөө үр өгөөжийн асуудлыг хөндлөө.  Өнөөдөр монголчууд бид багахан ашиг орлогыг олборлох шатанд буюу  “түүхий” нүүрснээс олж байгаа нь бодит үнэн. Энэ байдалдаа дүгнэлт хийж, ашигт малтмалынхаа баялгийг газрын хэвлийгээс ухаж аваад экспортод ачуулдаг явдлаа зогсоох шаардлагатай болж байна. Алийн болгон түүхий эд бэлтгэдэг орон байх юм бэ.

-Тавантолгойг дэлхийд нөөцөөрөө тавдугаарт ордог гэдгээр нь тооцож үзвэл дэлхийн эрчим хүчний хэрэглээнд хэдий хэрийн хувь нэмэр оруулах бол?
-Нөөц  баялгийх нь хувьд авч үзвэл дэлхийд тэргүүлэх том орд мөн үү гэвэл мөн. Харин өөрөө бол дэлхийн хэрэглээн дэх байр сууринаас асууж байна уу даа. Бидний урьдчилан тооцож байгаагаар жилд 30 сая тонн олборлох хувилбар нь манай улсын хувьд илүү оновчтой гэж үзэж байна. Ийм хэмжээний  олборлолт үйлдвэрлэлийн хэмжээг дэлхийн түвшинтэй харьцуулах юм бол 30 сая тонн гэдэг жижиг тоо л доо.

-Нүүрс боловсруулах иж бүрэн үйлдвэр барилаа гэхэд хэчнээн ажлын байр бий болох вэ?
-Техник, тоног төхөөрөмжийн сонголтоос шалтгаалан нүүрсний ил уурхайд 4000-7000 ажлын байр, нүүрс угаах үйлдвэрт 300-500 орчим ажлын байр, коксын үйлдвэрт 1200-1600 орчим ажлын байр тус тус шинээр бий болно гэж тооцоолж байна. Цахилгаан станцын эхний ээлжийг 300 МгВт-ийн  хүчин чадалтай барьж болно. Ингэснээр үйлдвэрлэсэн цахилгааныг нүүрсний уурхай болон нүүрс угаан баяжуулах үйлдвэрт нийлүүлж, мөн бүс нутгийн хэрэгцээнд зориулна. Тэнд  400 гаруй ажлын байр шинээр бий болно. Тавантолгой-Сайншандын хооронд жилд 30 сая тн ачаа тээх, нэвтрүүлэх хүчин чадалтай төмөр зам барина. Говийн бүс дэх стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудыг ашиглах, аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх төрийн бодлоготой уялдуулан төмөр замын дотоод сүлжээ бий болж, 600-700 орчим ажлын байр шинээр бий болох жишээтэй.Түүнчлэн Тавантолгойн төслийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах гангийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр зэрэг хар болон өнгөт металлургийн боловсруулах үйлдвэрүүд хөгжих боломж бүрдэнэ. Дээрх үйлдвэрүүдэд 25.0-30.0 гаруй ажлын байр шинээр бий болох тооцоо гарч байна.Тэгээд Тавантолгойг 200 жил ашиглана гээд бод доо. Үнэхээр том ажил, XXI зууны агуу бүтээн байгуулалт.

-Харин Тавантолгойг дэлхийд хүргэх гол гарц болох шинэ төмөр замыг барьж эхэллээ гэхэд хэдий хэрийн хугацаа орох бол?
-Аль чиглэлд, хэдэн километр зам тавих вэ гэдэг тодорхой асуудал дээр бол цаг хугацааны баримжаа хэлж бололгүй яах вэ. Тухайлбал, Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн төмөр замыг жилийн дотор л тавьчих биз. Тавантолгой-Оюутолгой-Гашуунсухайтын  төмөр замыг хоёр жил хүрэхгүй хугацаанд тавьчина.  Харин Тавантолгой-Оюутолгой-Зүүнбаянгийн төмөр замыг тавихад гурван жил хэрэгтэй болох байхаа. Ер нь бол төмөр замыг тавих байгууллага, компанийн зохион байгуулалт, менежмент, чадал чансаанаас шууд хамаарах асуудал шүү дээ. Тийм болохоор би хугацааны хувьд баримжаа тоог л хэллээ. Ерөнхийдөө УИХ бодлогоо тодорхой болгож, хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ гэхэд үүнээс нэг их урт хугацаа орохгүй болов уу. Тэгээд ч энэ төслийг эхлүүлэх шаардлага нь өөрөө цаг алдахгүй байхыг зөвлөж байна шүү дээ.

-Монголын тал орлогоо ямар зарчмаар авах вэ. Хөрөнгө оруу­лагч талаас авах урьдчилгаа зээ­лийн тухай асуудалд гадныхан ямар санал илэрхийлж байна. Энэ нь орд газар эзэмшихгүй хө­рөнгө оруулалт хийж, ашгаа хүр­тэх хөрөнгө оруулагчийн хувьд ха­туу болзол биш үү?
-Юуны өмнө Монголын төр хол­бог­дох хууль тогтоомжийн да­гуу татвар, төлбөр, хураамжаа ав­на шүү дээ. Мөн Монголын тал хувьцаат компанид оруулсан хө­рөнгө, хувийнхаа хэмжээгээр л ноог­дол ашгийн хэлбэрээр хувь хүр­тэнэ. Хөрөнгө оруулагч талаас урьдчилгаа төлбөр авах асуудал бол яриа хэлцлийн журмаар ший­дэгдэх ёстой асуудал. Хэн хэ­нийх нь ашиг сонирхол нийцсэн тохи­рол­цоонд хүрэх тухай л яриа шүү дээ.

-Тавантолгой хийгээд төмөр зам­тай холбоотойгоор Орос, Хята­дын сонирхол хүчтэй илэрч байгаа. УИХ-ын гишүүд ерөн­хийдөө өргөн төмөр замыг ба­ри­хад санал нийлж байгаа энэ үед Хятадын оролцоог хэрхэн хангах вэ. Ялангуяа царигийн асуудал дээр?
-Царигийн хувьд манай на­мын бүлэг дээр ч, ажлын хэсэг дээр ч хэд хэдэн удаа ярьсан. Ма­най магистраль төмөр зам өргөн царигтай буюу 1520 мм-ийн өргөнтэй зам. Энэ замтайгаа огт­лолцох буюу нийлэх төмөр замыг нь өргөн царигаараа барья. Харин үүнээсээ салж салаалах бусад замууд нь  олон улсын стандартаар нарийн царигтай байж болох юм гэсэн байр суурьтай байсан. Царигийн энэ асуудал ачаа тээврийнхээ өртөг зардалтай холбоотой байдаг. Манайхаас гарах ачаа ямар улсын, ямар царигтай төмөр замтай холбогдох вэ гэдгийг эдийн засгийн үүднээс авч үзэх ёстой. Хоёр өөр царигтай замаар ачаа тээвэрлэвэл сэлгэж ачих, нэмэлт зардал чирэгдэлтэй, цаг хугацаа алдах  гээд асуудал бий. Тиймээс олон талаас нь тооцоолж, ухаалаг шийдвэр гаргах учиртай. Бодит үнэн бол манайд хөрөнгө мөнгөний асуудал хүнд байна. Улс төрийн намууд нэгэнт амлачихсан, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 1,5 сая төгрөгийн хувь хишиг хүртээх асуудал эцэслэгдээгүй байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцээд ийм том бүтээн байгуулалтуудыг өнөөдөр бид өөрсдийн хөрөнгөөр хийнэ гэвэл бодитой тооцоо байж чадахгүй.

-Тавантолгойн ордыг хоёр хэсэг хуваах нь зайлшгүй шаард­лага мөн үү. Дотоодын талд бага нөөцтэйг нь ашиг­луулж, их нөөцтэйг нь гадныханд ашиглуулах  нь  гэдэг шүүмжлэлийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Тавантолгойн нүүрсний бүлэг орд нь геологийн тогтоцынхоо хувьд таван хэсэгт хуваагдаж байна. Тийм болохоор зарчмын хувьд таван хэсэг байдлаар буюу таван ил уурхай ажиллуулах боломжтой гэсэн үг. Түүнээс биш Засгийн газар хуваачихсан, УИХ хуваах гээд байгаа юм биш ээ. Энэ бол мэргэжлийн байгууллага, хүмүүсийн түвшинд ярих асуудал. Харин зарим хэсгийг дотор нь хувааж ашиглавал эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзвэл ярьж хэлэлцээд шийдвэрлэж болох л асуудал. Дэлхийн практикт ч ийм л зарчмаар ордуудыг ашиглаж байгаа.

-Оюутолгойн хөрөнгө оруулагчид түүхий эдээ автозамаар урагшаа гаргахаар болсон. Тэднийг төмөр замд нэгтгэх боломж бололцоо байна уу?
-Оюутолгойн хувьд асуудал яригдаад бас л 10 гаруй жил болсон. Геологи, хайгуул, судалгааны ажил үндсэндээ дуусах шатандаа орлоо. Гэхдээ орд маань том учраас судалгааны ажлыг үргэлжлүүлэх шаардлага байхыг би үгүйсгэхгүй байна. Одоогоор урьдчилан тогтоогоод байгаа нөөц баялгийн хэмжээ хангалттай байна. “Эрдэнэт”-ийн овооны зэсийн ордыг  ашиглаж эхлэхэд зэсийн нөөц 10 сая тонноор үнэлэгдэж байсан санагдаж байна. Түүнтэй харьцуулахад бараг Оюутолгой 3-4 дахин их байгаа юм. Алтных нь хувьд аваад үзье. Ордын нөөц, нөөцийн тархалт, уул-геологийн нөхцөлөөс хамаараад жилд 20-40 тонн алт олборлох боломжтой гэсэн тооцоо гарч байна. Энэ нь өнөөдөр улсын хэмжээгээр олборлож байгаа алтаас даруй хэд дахин их гэсэн үг. Энэ бол валют санхүүгийн бодит боломж. Уул уурхайн салбар түүхэн хөгжлийнхөө 87 жилд нийт 80 гаруй тонн алт олборлосон байх. Ордын хүдрийн нөөцийг та бидний сайн мэдэх “Эрдэнэт”-ийн хүчин чадлаар ашиглая гэж бодоход 100 гаруй жилд хүрэлцэхүйц нөөц. Тэгээд бодохоор үнэхээр гайхамшигтай, агуу том орд. Энэ бол манай орны давуу тал, монголчууд бидэнд байгаа боломжийг харуулах үзүүлэлтийн нэг. Хөгжил дэвшлийн үндэс суурь, түлхүүр гэдгийг хэлье. Энэ хоёр орд бол Монголын ард түмний  буян заяа түшсэн нөөц баялаг. Гэхдээ 200-300 жилийн дараа,  тэр  ч байтугай 100 жилийн дараа нүүрс, зэсийн эрэлт хэрэгцээ, үнэ цэнэ  ямар байхыг төсөөлж таамаглахад хэцүү л дээ.  Тийм болохоор эдгээр ордуудыг ашиглаж, улс орноо хөгжүүлж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь зөв биз дээ.

-Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт гээд энэ ордуудын Өмнөговьд бий болгох үндсэн дүр төрхийг зөвхөн төсөөлөх бус бас төлөвлөж байгаа нь ойлгомжтой. Тэр бодлоо хуваалцахгүй юу?
-Оюутолгойн ордыг түшиглэн уул уурхай-металлургийн цогцолбор, Тавантолгойн ордыг түшиглүүлэн уул уурхай-эрчим хүч-кокс химийн цогцолбор, Овооттолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглүүлэн уул уурхайн-эрчим хүчний цогцолбор барьж байгуулах хэрэгтэй. Ийм боломж бололцоо бүрэн бий. Энэ нь Өмнийн говийн төдийгүй улс орны хөгжил дэвшлийг авч явах томоохон төслүүд юм. Ийнхүү Өмнөговь аймгийн нутагт байгаа эрдэнийн гурван толгойг хөгжлийн толгойнууд болгож хувиргах боломжтой.  Учиртай гурван толгой гэдэг үг байдаг шүү дээ. Үнэхээр л энэ гурван толгой учир жанцантай байгаа биз.

-Өмнийн бүсийн хөгжлийн хамгийн том ололт нь юу байх вэ?
-Хүнээ хөгжүүлэх асуудлыг урьтал болгох учиртай. Говьчуудынхаа  чинээлэг, аз жаргалтай сайхан амьдралыг цогцлоох асуудал. Өмнөговь аймгийг Монгол Улсын хөгжлийн загвар, жишиг аймаг болгон хөгжүүлэх төсөл боловсруулж, үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Аймаг орон нутгаа ингэж хөгжүүлэхийн тулд сайн засаглал, сайн менежмент хэрэгтэй гэдгийг өмнөговьчууд бид бас тооцож төлөвлөж байгаа.

-Нүүрс боловсруулах үйлдвэрийг Сайншандад барих төлөвлөгөө бий. Тэнд барих аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
-Говийн бүсийн стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглах асуудлыг томоор харж,   холыг бодож,   цогц байдлаар хандах шаардлагатай. Говийн   бүсийг хөгжүүлэх хөтөлбөрийг гаргаж, Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэс-алтны ордод түшиглүүлэн уул уурхай-металлурги-эрчим хүчний цогцолборыг  барьж байгуулна. Ер нь уул уурхайн цогцолборуудыг бүсчилсэн байдлаар байгуулах хэрэгтэй. Цаашид төмрийн хүдрийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хар төмөрлөгийн цогцолбор барьж байгуулах шаардлага байгаа. Асгатын мөнгө, Бүрэнхааны фосфоритын асуудал ч яригдах учиртай. Эдгээр цогцолборуудыг хоршуулж, харилцан бие биенээ тэтгэж ажиллах, салбар дундын ажлын уялдаа холбоог хангах арга зам нь  Аж үйлдвэрийн парк байгуулах явдал гэж үзэж байна.  Жинхэнэ “Аж үйлдвэрийн парк”-ийн техник,эдийн засгийн үндэслэлийг холбогдох яам, газрууд боловсруулах хэрэгтэй. Аж үйлдвэрийн паркын байршил, бүтэц бүрэлдэхүүнийг шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээ, эдийн засгийн үндэслэл тооцоонд тулгуурлан тогтоох учиртай. Аж үйлдвэрийн парк байрших бүс нутгийн дэд бүтцийн асуудлыг одоогийн байгаа бүтцийг өргөтгөн хөгжүүлэх, шинээр барьж байгуулах замаар шийдвэрлэвэл зохино. Энэ хүрээнд эрчим хүч, автозам, төмөр зам, усны асуудал яригдах учиртай. Мэдээж хот байгуулалтын асуудал яригдана. Цаашид газар ашиглах, байгаль орчныг хамгаалах энэ бүх асуудлыг тусгасан аж үйлдвэрийн парк байгуулах ТЭЗҮ-г юуны өмнө боловсруулбал зохино.  Аж үйлдвэрийн паркийг барьж байгуулснаар говийн бүсийн хөгжлийн цоо шинэ үеийг эхлүүлнэ. Говийн бүс гэдэгт би Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговийг хамруулан хэлж байна. Энэ нь  улс орны жигд хөгжлийг хангаж эдийн засгийн чадавхийг сэвхийтэл дээшлүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Хятадууд Австралиас авснаас Монголоос түүхий эд, тэр дундаа нүүрс авахыг их чухалчилж байгаа. Манайх урд хөрштэй энэ асуудлаар хамтарлаа гэхэд ямар зарчим баримтлах ёстой вэ. Бүгд л Хятад гэхээр эргэлзээнд ордог шүү дээ?
-Мэдээж хэрэг, БНХАУ, манай Монгол Улс хил залгаа мөнхийн хөршүүд. Манай нүүрс урд хөршийн зах дээлд хямд үнээр очно. Харилцан ашигтай байх зарчим л үйлчлэх ёстой.

-Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг та хэрхэн дүгнэж байна?
-Ер нь аливаа ордын тогтоц, уул-геологийн нөхцөл нь  өөрийн гэсэн онцлогтой байдаг л даа. Би мэргэжлийн хүний хувьд, салбарынхаа зарим эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй хамтран Тавантолгойн асуудлаар байж болох хувилбаруудыг 2009 онд боловсруулсан. Үүнд Тавантолгойн ордоо бүхэлд нь цогц байдлаар үе шаттайгаар ашиглах болон уг ордыг геологийн хэсгүүдэд бие даасан уурхайнууд байгуулан нэгэн зэрэг ашиглах гэсэн хоёр хувилбар байсан. Уг ордын  Ухаа худагийн хэсгийг хувийн хэвшлийнхэн ашиглаад эхэлчихлээ. Тодруулж хэлбэл, геологийн бусад дөрвөн хэсэгт бие даасан дөрвөн ил уурхай байгуулаад,  нэгэн зэрэг ашиглана гэсэн үг л дээ. Харин Бортолгой, Шартээгийн  хэсэгт бол нэмэлт хайгуул хийх шаардлага бий. Бид эдгээр хувилбаруудаар техник, эдийн засгийн тооцоог урьдчилсан байдлаар хийсэн. Боломжийн л дүр зураг гарч байгаа. Ер нь Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг иж бүрэн, цогц байдлаар шийдэх учиртай. Түүнчлэн улс орныхоо үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал, геополитикийн асуудлуудыг онцгой анхаарч үзвэл зохино. Ингэж баймааж нь улс үндэснийхээ ашиг сонирхол, ард түмний язгуур эрх ашигт нийцүүлж чадах болно. Мөн Тавантолгойн асуудалтай уялдуулж, холбож шийдвэрлэх бүс нутгийн болоод улс орны хэмжээний томоохон асуудлууд ч бий. Юуны өмнө говийн бүсийн дэд бүтцийн хөгжлийн асуудал, “Хүний хөгжил сан”-гийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлж, санг хөл дээр нь зогсоож, ард иргэддээ хувь хишиг хүртээх зэрэг тулгамдсан асуудлууд байгаа.  Тавантолгойн асуудлыг цогц байдлаар авч үзнэ гэдгийг тодруулж хэлье л дээ. Мэдээж орчин үеийн шилдэг тэргүүний технологи ашиглан нүүрсээ аль болох хаягдал, бохирдол багатайгаар ашиглах томоохон ил уурхай байгуулагдана. Дараагийн дамжлагад олборлосон нүүрсээ угааж баяжуулна. Нүүрс угаах үйлдвэрээс эрчим хүчний нүүрс нь цахилгаан станцад, угаасан коксжих нүүрс нь коксын үйлдвэрт тус тус нийлүүлэгдэх учиртай. Мөн угаасан коксжих нүүрсний тодорхой хэсгийг дотоод, гадаадын зах зээлд борлуулж болно. Цахилгаан станцад үйлдвэрлэх эрчим хүч болон коксын үйлдвэрээс гарах кокс, дагавар бүтээгдэхүүнийг металлургийн үйлдвэрүүдэд нийлүүлнэ. Эцсийн дүнд газрын хэвлийнхээ нөөц баялагтаа тулгуурлан улс орныхоо эдийн засаг,санхүүгийн чадавхийг сэвхийтэл дээшлүүлнэ гэсэн үг. Тавантолгойн ордыг түшиглэн уул уурхай-эрчим хүчний иж бүрэн цогцолборын дэд бүтцийн эхний хэсгийг 2011 онд ашиглалтад оруулах боломж харагдаж байна. Өөрөө үр өгөөжийн асуудлыг хөндлөө.  Өнөөдөр монголчууд бид багахан ашиг орлогыг олборлох шатанд буюу  “түүхий” нүүрснээс олж байгаа нь бодит үнэн. Энэ байдалдаа дүгнэлт хийж, ашигт малтмалынхаа баялгийг газрын хэвлийгээс ухаж аваад экспортод ачуулдаг явдлаа зогсоох шаардлагатай болж байна. Алийн болгон түүхий эд бэлтгэдэг орон байх юм бэ.

-Тавантолгойг дэлхийд нөөцөөрөө тавдугаарт ордог гэдгээр нь тооцож үзвэл дэлхийн эрчим хүчний хэрэглээнд хэдий хэрийн хувь нэмэр оруулах бол?
-Нөөц  баялгийх нь хувьд авч үзвэл дэлхийд тэргүүлэх том орд мөн үү гэвэл мөн. Харин өөрөө бол дэлхийн хэрэглээн дэх байр сууринаас асууж байна уу даа. Бидний урьдчилан тооцож байгаагаар жилд 30 сая тонн олборлох хувилбар нь манай улсын хувьд илүү оновчтой гэж үзэж байна. Ийм хэмжээний  олборлолт үйлдвэрлэлийн хэмжээг дэлхийн түвшинтэй харьцуулах юм бол 30 сая тонн гэдэг жижиг тоо л доо.

-Нүүрс боловсруулах иж бүрэн үйлдвэр барилаа гэхэд хэчнээн ажлын байр бий болох вэ?
-Техник, тоног төхөөрөмжийн сонголтоос шалтгаалан нүүрсний ил уурхайд 4000-7000 ажлын байр, нүүрс угаах үйлдвэрт 300-500 орчим ажлын байр, коксын үйлдвэрт 1200-1600 орчим ажлын байр тус тус шинээр бий болно гэж тооцоолж байна. Цахилгаан станцын эхний ээлжийг 300 МгВт-ийн  хүчин чадалтай барьж болно. Ингэснээр үйлдвэрлэсэн цахилгааныг нүүрсний уурхай болон нүүрс угаан баяжуулах үйлдвэрт нийлүүлж, мөн бүс нутгийн хэрэгцээнд зориулна. Тэнд  400 гаруй ажлын байр шинээр бий болно. Тавантолгой-Сайншандын хооронд жилд 30 сая тн ачаа тээх, нэвтрүүлэх хүчин чадалтай төмөр зам барина. Говийн бүс дэх стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудыг ашиглах, аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх төрийн бодлоготой уялдуулан төмөр замын дотоод сүлжээ бий болж, 600-700 орчим ажлын байр шинээр бий болох жишээтэй.Түүнчлэн Тавантолгойн төслийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах гангийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр зэрэг хар болон өнгөт металлургийн боловсруулах үйлдвэрүүд хөгжих боломж бүрдэнэ. Дээрх үйлдвэрүүдэд 25.0-30.0 гаруй ажлын байр шинээр бий болох тооцоо гарч байна.Тэгээд Тавантолгойг 200 жил ашиглана гээд бод доо. Үнэхээр том ажил, XXI зууны агуу бүтээн байгуулалт.

-Харин Тавантолгойг дэлхийд хүргэх гол гарц болох шинэ төмөр замыг барьж эхэллээ гэхэд хэдий хэрийн хугацаа орох бол?
-Аль чиглэлд, хэдэн километр зам тавих вэ гэдэг тодорхой асуудал дээр бол цаг хугацааны баримжаа хэлж бололгүй яах вэ. Тухайлбал, Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн төмөр замыг жилийн дотор л тавьчих биз. Тавантолгой-Оюутолгой-Гашуунсухайтын  төмөр замыг хоёр жил хүрэхгүй хугацаанд тавьчина. Харин Тавантолгой-Оюутолгой-Зүүнбаянгийн төмөр замыг тавихад гурван жил хэрэгтэй болох байхаа. Ер нь бол төмөр замыг тавих байгууллага, компанийн зохион байгуулалт, менежмент, чадал чансаанаас шууд хамаарах асуудал шүү дээ. Тийм болохоор би хугацааны хувьд баримжаа тоог л хэллээ. Ерөнхийдөө УИХ бодлогоо тодорхой болгож, хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ гэхэд үүнээс нэг их урт хугацаа орохгүй болов уу. Тэгээд ч энэ төслийг эхлүүлэх шаардлага нь өөрөө цаг алдахгүй байхыг зөвлөж байна шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж