Дуэльд дурласан жиргээчид

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Дуэльд дурласан жиргээчид

Малайзын онгоц ор сураггүй алга болсонд жиргээчид одоо ч санаа зовнисоор.
Дөрөв хоногийн турш сураггүй байгаа онгоцны талаар жиргээчид өөр өөрсдийн
таамгийг дэвшүүлсээр. Гэхдээ энэ удаад жиргээчид google map дэлхийн өнцөг булан
бүрийг харуулж чаддаг байхад яагаад онгоц олдохгүй байна гэсэн хардлагыг
“дэвшүүлэв”.  Энэ талаар жиргээчид,

Mr. Citizen ‏@NinjbatL  Малайзын Боингыг нэг том
гүрний арми пуужингаараа гусцанаас өөр гаргалгаа алга. Магадгүй андуурсан ч юм
уу, эсвэл санаатай ч юм уу…
#Boing

Сартуулхан ‏@sartuulhan  Google Earth хиймэл дагуулаар
манай гэрийг хүртэл татаж харууладайхад Малайзын онгоц яачваа -Онгоц ч яахуу,
танайх яасан том юм

ГэрэлтУчрал ‏@gerltuchral  Енее vед чинь онгоц битгий хэл
шvдэнзний хайрцаг хаашаа хеделж бгаагааг сансараас харж болдог гээ биздээ
тэгтэл яав?

Г.Ганбат ‏@gganbat  Нөгөө сураггүй болон онгоцны
зорчигчдын гар утас сүлжээнд байгаа гэж бичсэн байхын. Тийм бол байрлалаар нь
олчихмоор л юмдаа
.

Жиргээчдийн хамгийн “хүсэмжит” хүн
бол Ерөнхий сайд. Түүний хэлсэн үг, үйлдэл дээр дүгнэлт хийж суудаг жиргээчид
маань энэ удаад “Өндөг тансаг хэрэглээ” гэж хэлсэн Ерөнхий сайдыг буруутгав.
Учир нь “Өндөг тасанг хэрэглээ” гэж хэлснээс хойш цайны газруудад өндөгтэй хоол
үнээ нэмж, зарим өндөгний үнэ тэнгэрт хадсан гэнэ шүү. Хэрэв Ерөнхий сайд
өндгийг тансагт тооцоогүй бол өндөг “од” болохгүй байсан хэмээн жиргээчид
шүүмжилсэн юм. Энэ талаар болжморууд,

Батка ‏@gbaterdene  Өндөг тансаг хэрэглээ гээд
хэлсээс хойш энэ өндөгтэй бифштэйксний үнэ бүр хадуурчлаа шүү кк

М.Төмөрбаатар ‏@Tumurbaatarm  Хамаатан нь ажиллуулдаг байхаа
@gbaterdene: Өндөг тансаг хэрэглээ гээд хэлсээс
хойш энэ өндөгтэй бифштэйксний үнэ бүр хадуурчлаа шүү кк”

Батка ‏@gbaterdene  33m

Тахиагаа
өндөрхөн дуугаар загначихсан чинь өндөглөхгүй өнжиж боож нтр. Засгаас болж
тахиандаа хүртэл дээрэлхүүлчих юмаа

Chapi ‏@Ikhbayr  18m

ендег
тансаг хэрэглээ бол
охоор
би айгаад нээх даг
ъя нтр
гэж боддоггvйшдээ
#баян
хvн бол гайшдээ ккк

Өчигдрийн хамгийн “халуун” сэдэв бол жиргээч Асашёорюү Д.Дагвадорж  “уруул” О.Магнайг дуэльд дуудсан явдал
байлаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг удирддаг О.Магнай дарга
“АСА” циркийг зориулалтаар нь ашиглахгүй байгаа учраас шаардлага тавьж,
биелүүлэхгүй бол циркийг буцааж улсын өмч болгоно хэмээн Д.Дагвадорж аваргыг
“сүрдүүлсэн”. Уг нь улсдаа ганц байгаа циркээ зориулалтаар нь ашиглах нь
хамгийн чухал. О.Магнай дарга үүнийг олж харснаар “АСА” циркийг  зориулалтаар нь ашиглахыг сануулаад буй. Харин
өчигдөр Д.Дагвадорж аварга О.Магнайд хариуг нь барьсан юм. Их аварга О.Магнай
даргад томорч, циркийг зориулалтаар нь ашиглаж байгаа гэсэн тайлбарыг өгөөд
байгаа юм. Энэ хоёрын  “тулаан” хэр
үргэлжлэх бол. Жиргээчид харин энэ хоёрын дуэльд ийм дүгнэлт хийв.

Amaraaliberty ‏@amaraaliberty   Гудамжны жагсаал хийдэг
нөхдийн нэг муу тал нь захиалгаар ажил
ладаг
болцон байдаг.

Аанхаа ‏@Aanxaa  О.Магнай үнэхээр л хууль
сахиулж, циркийн хөгжилд санаа зовсондоо Аса руу дайраагүй нь үнэн. Нэг
зорилготой, нэг эзэнтэй л байж таараа

Отгонжаргал ‏@otgonjargal2  ӨМНӨ НЬ АСА-Г ДОЛООН САРЫН
1-НИЙГ ЯРЬЖ БАЙХЫГ ХАРААГҮЙ Ш ДЭЭ… цаанаа бол ярьж байсан бх л доо

Дашрэнцэн ‏@Dashrentsen  Магнай аваргаас айхгуй юмаа.
Усэртлээ алгадуулбал яанаа. Дэлбэ шаабал яанаа .хохь болно. Магнай д
үү боль боль

Jam ‏@tuvshinbayarj  Магнайгаас өөр хун бол циркийг айгаад шалгаж
чадахгуй нь л дээ

Нямдорж.С ‏@Nyam_Sod Мөнхбат паркыг аврая гээд, Магнай
циркийг аврая гээд. Чулуунбат эдийн засгаа аврая гээд, Бажи намайг авраарай
гээд бөөн аврал эрсэн монгол
чууд.

БӨӨБӨГ ‏@buubug_anchin  О.Магнай бол сайн хэрүүлч,
түүнийг хэн ч барахгүй гэж боддог байв. Дагвааг дуугарах хүртэл шүү… Одоо
харин О.Магнай чи бол "чадахгүйшдээ"

Tulga ‏@Tulga64474356 Асашёорюү азаар яаж Арлын оронд их
аварга болсон юм. Тэгээгүй бол өнөөдөр Аргогоос тэнэг харагдаж мэдэхээр л б
айна

Жиргээчид  өчигдөр сураггүй алга
болсон онгоцны хойноос сураг тавьж, Ерөнхий сайдаа шүүмжилж, О.Магнай Их аварга
хоёрын “тулаан”-ыг онцлов. Харин тэд өнөөдөр юуг онцлох бол.

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж