
“Тунфарм” эмийн үйлдвэр шахмал, капсул, үрэл, шингэн, нунтаг, тосон түрхэц хэлбэрийн 50 гаруй төрлийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. С витамины үрлэн савалгааны уутыг шинэчилснээр зөвхөн эмийн сангуудаар худалдаалах бус хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан иргэдэд хүргэдэг болсон төдийгүй мөн шингэн савалгаатай болгосон нь бага насны хүүхэд хэрэглэхэд хялбар болжээ.
Мөн УИХ-ын гишүүд Монгол, ИБУИНВУ, Австрали, Тайвань, БНСУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Айвико” дуслын шингэний үйлдвэр үйл ажиллагаагаатай танилцсан юм. Уг үйлдвэр 10 гаруй жил болж байгаа бөгөөд жилд 10 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 30 гаруй нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Үйлдвэрийн гол зорилго аюулгүй, чанартай, үйлдлийн өндөр идэвхтэй бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах явдал ажээ.