
Хосууд романтик аялалд гарахынхаа өмнө бяцхан хүү Жорждоо шинэ асрагч хөлсөлсөн гэнэ. Өнгөрсөн долдугаар сард хорвоод мэндэлсэн ханхүү Жоржийг өдийг хүртэл хунтайж Уильямын асрагч байсан, 71 настай Жесси Уэбб харж хандаж байжээ. Хунтайж Уильям, Харри нарыг бяцхан хүү байхад тэдний асрагчаар ажиллаж байсан Уэбб насан өндөр болж, эрүүл мэндийн байдал нь ч таагүй байх болсон тул Уильям, Кейт нар шинэ асрагч олохоос өөр аргагүй болсон аж. Хатан хааны гэр бүлийн шинэ асрагчийн тухайд харьцангуй залуу, 30 орчим насны, гэрлээгүй, хүүхэд асрах талаар мэргэшсэн нэгэн гэнэ.
Малдив дахь аяллаа дуусгасны дараа хосууд гэртээ хэсэг амраад Шинэ Зеланд, Австрали руу албан ёсны айлчлалд мордох аж.