
Энэхүү уралдаан нь ус, ойн нөөцийг ариг гамтай ашиглаж, үйлдвэрлэл болон ахуйн хэрэглээнд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн ажиллаж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлийн бодлогод саад болж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаач, мэргэжлийн болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Сэтгүүлч, уран бүтээлчдийн уралдаанд ирүүлэх бүтээл нь бодит баримт эх сурвалжид тулгуурлан бичсэн байх, өдөр тутмын сонин болон мэдээллийн сайтад өөрийн нэрээр нийтэлж олны хүртээл болгосон байх шаардлагатай. Бүтээлийг энэ сарын 10-20-ны өдөр хүртэл БОНХЯ-нд ирүүлэх юм. Уралдаанд ирүүлсэн бүтээлээс гурван байр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах аж.