Бритни Спирс “галзуу” ээж

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Бритни Спирс “галзуу” ээж

Поп гүнж Бритни Спирс нэгэн ярилцлагадаа “Заримдаа миний амьдрал эцэс төгсгөлгүй шоу юм шиг санагддаг. Би хэзээ жинхэнэ Бритни байдаг вэ? гэвэл  2 хөвгүүний ээж гэдгээ мэдрэх үедээ л ёстой Бритни байдаг.  Би тэднийхээ дэргэд байхдаа хэдэн мянган үзэгчдийн өмнө дуулдаг од биш зүгээр л нэг ээж гэдгээ мэдэрдэг” гэжээ.

-Би хүүхдүүдтэйгээ байхдаа “жинхэнэ галзуу” ээж шүү дээ. Бусад үед би ямагт нэг юманд санаа зовж байдаг. Харин хөвгүүдтэйгээ хамт байхад тэр бүх асуудлуудыг мартаж чаддаг юм.

Тэрээр хэзээ нэгэн цагт эцэс төгсгөлгүй тоглолт, сургуулилтаа дуусгаж, “галзуу юм шиг шахуу цагийн хуваарь”-гүй, хүүхдүүдтэйгээ хамт жирийн амьдрах нөхцөл бүрэлдэж, тэднийгээ оройд оронд нь оруулдаг сайн ээж болно гэж найдаж явдгаа ч илэн далангүй хүүрнэсэн байна.

“Вегаст хийсэн эхний концерт дээрээ л би сэтгэл түгшиж гарсан. Би анх дуулж байсан үеэ бодвол насанд хүрсэн, илүү ухаалаг болсон. Тиймээс амьдралын туршлага минь намайг юуг ч даван туулахад тусалж байна. Би тайзан дээр дуулж, бүжиглэж, танхимыг тэр чигээр нь “ховсдох”-ыг хүсдэг” гэж Бритни бас ярьжээ.

Бритнигийн том хүү Шон Престон 9, бага Жейден Жеймс 8 настай. Хөвгүүдийн аав бүжигчин Кевин Федерлайн, Бритни Спирс  хоёрын салалт Холливудад хамгийн “бохир” салалтад тооцогддог. Урьд нь Бритнигийн шоуны жирийн нэг бүжигчин байсан Кевин Федерлайн салахдаа бүсгүйг хоосортол хөрөнгө мөнгийг нь цөлмөөд зогсохгүй хүүхдүүдээ  асрах эрхийг хүртэл авч чадсан юм. Харин өдгөө тэр хоёр хүүхдүүдээ хүмүүжүүлэх “ажлаа” хуваалцдаг төдийгүй гэр бүлийн уулзалт ч зохиодог. Гэхдээ Федерлайн мөдхөн зургаа дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй юм байна.





Эх сурвалж: www.grandnews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж