Энэ сарын 18-ны өдөр "Монгол цэргийн баярт" -т зориулсан "Эр хүн танаа" тоглолт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Тус тоглолт "Тэнхээт эрсийн тэнгэрлиг аялгуу" нэрээр сүүлийн жилүүдэд зохиогдсон бөгөөд үзэгчдын үзэх дуртай концерт болоод байгаа юм. Тоглолтод сайн дуулдаг бөхчүүд, нийтийн дууны нэрт мастерууд оролцох аж. Мөн энэ үеэр бөхчүүд бөхийн гараа дэвээний үзүүлбэрийг үзүүлж үзэгчдэдээ сюрпириз барих гэнэ.
О.САР