“Ремикон”-ий хувьцаа идэвхтэй арилжигдлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

“Ремикон”-ий хувьцаа идэвхтэй арилжигдлаа

Хөрөнгийн бирж дээр өнөөдөр хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасны талаар мэдээлбэл “Ремикон” компанийн үнэт цаас хамгийн олон тоогоор арилжигдсан нь байв. Энэ өдрийн арилжаагаар тус хувьцаа 13,243 ширхэг арилжигджээ. Үүний дүнд 2,026,179 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Гүйлгээний үнийн дүнгээр гуравт бичигдэх үзүүлэлт юм. Харин гүйлгээний үнийн дүнгээр “Улсын их дэлгүүр”-ийн үнэт цаас тэргүүллээ. Энэ өдрийн арилжаагаар “Улсын их дэлгүүр”-ийн үнэт цаас 7739 ширхэг (тоо ширхэгийн хувьд хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт) арилжигдаж 4,457,407 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж