Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “…Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “… Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргасан дүгнэлтээр, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байхаар хуульчилж, маргааны оролцогчийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх болон Монгол Улсад шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий шүүхийн дээд байгууллага болох Улсын дээд шүүхийн доод шатны шүүхийн шийдвэрийг хянах бүрэн эрхийг хязгаарлан, дагнасан шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байхаар зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, … -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл … шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх …” гэсэн заалтыг тус тус зөрчсөн  байна хэмээн үзлээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн  төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж