Малайзын онгоцыг хайхад Энэтхэгээс тусламж хүсэвХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Дэлхий Халуун сэдэв 2014-03-12Куала Лумпураас Бээжин/ хүрэх байсан Малайзын агаарын тээврийн 370-р нислэг өнгөрсөн бямба гарагт /III.8/ холбоо тасарч, сураггүй болсноос хойш 10 орны хамтарсан эрлийн баг агаар болон далайгаар онгоцыг хайсаар байна. Одоогийн байдлаар сураггүй болсон “Boeing 777-200ER” онгоцыг хайх эрлийн цар хүрээ Хятадаас Андаманы арлыг хүртэлх өргөн газрыг хамарч байна. Тэгвэл Малайзын албаныхан сураггүй болсон 239 хүнтэй онгоцыг хайх ажилд туслахыг Энэтхэгийн эрх баригчдаас хүсчээ. “Reuters” агентлагт мэдээлснээр “Boeing 777-200ER” онгоцны хайгуулын ажил явагдаж буй Андаман болон Никобарын арлуудад Энэтхэгийн цэргийн их хүч байрладаг аж.Б.АНХТУЯАХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Оновчтой зарцуулах жор: Таны олж буй орлого, байгаа хөрөнгө үр ашигтай зарцуулагддаг уу?7 цагийн өмнө