
Эх орноо төлөөлөн Сочийн цасан замд уралдаж буй Б.Ганболд өнөөдөр чөлөөт тэшилтийн 1000 м-н зайд 4:26.65 минутийн амжилтаар 25-т бариалав. Энэ зайд 35 тамирчин оролцсоноос 12 нь шигшээ тэмцээнд шалгараад байна. ОХУ-аас долоо, Украинаас хоёр, Франц, Финланд, Японы тамирчид шалгарсан байна.
Монгол Улсын тамирчин Б.Ганболд тэмцээний гурав дахь өдөр (03.10)
сонгомол техникийн 20 км-ын зайн уралдаанд 1:04:01 цагийн амжилтаар XIV
байр эзэлсэн. Түүний хувьд тэмцээний сүүлийн өдөр буюу энэ сарын 16-нд
дундын зай 10 км-т өрсөлдөж, тэмцээнээ дуусгана.
Ч.БОЛОР