Су.Батболд:Онол практикийн бага хуралд илтгэл тавилаа

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Су.Батболд:Онол практикийн бага хуралд илтгэл тавилаа

УИХ-ын гишүүн, Монголын Нутгийн Удирдлагын холбооны Тэргүүн,      Сундуйн Батболд “Ухаалаг Төр лүү шилжих санаачлагын хүрээнд         нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг сайжруулах нь”      онол практикийн бага хуралд илтгэл тавилаа

    
    Энэ оны 2 дугаар сарын 28-ны өдөр  Орхон аймагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газрын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Швейцарын хөгжлийн Агентлаг, Монголын Нутгийн Удирдлагын холбоо, Монголын баг сумдын Үндэсний холбоо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр зэрэг байгуулагуудын хамтран зохион байгуулсан “Ухаалаг Төр лүү шилжих санаачлагын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт Хангайн бүсийн аймгуудын онол практикийн бага хурал боллоо.

    Тус Бага хуралд УИХ-ын гишүүн, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн, Удирдахуйн ухааны доктор /Ph.D/ Сундуйн Батболд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгүй болгох нь” сэдвээр Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл аймгуудын ИТХ-ын төлөөлөгч нарт орон нутаг, эдүгээгийн засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын асуудлыг баталгаажуулан 1992 оны Монгол улсын Үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийн 57-63 дугаар зүйлд заасан үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн өнгөрсөн 22 жилийн хугацаан дахь Монгол улсын Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хөгжил, хэрэгжүүлсэн ололттой болон дэвшилттэй талууд, тус асуудалтай холбогдон гарсан Монгол улсын хууль тогтоомжуудын талаар нэгтгэн дүгнэснээс гадна цаашид Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгүй болгох талаар дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг одоогийн Монгол орны уламжлалт соёл, онцлогтой хэрхэн уялдуулан хөгжүүлэх,  төвлөрлийг задалж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлэн, чадавхийг дээшлүүлэх талаар илтгэл тавьсан юм.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж