
Засгийн газрын 2011 онд баталсан Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг мөрдөх ёстой байтал энэ нь хэрэгжихгүй байгаа ажээ. Түүнчлэн Хүнсний болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлээд нэг жил болсон ч сүүн бүтээгдэхүүний чанарын шаардлага, орц, найрлагыг бүрэн мэдээллэхгүй хэвээр байна гэв. Тухайлбал, “Гоё” тараг нь хүнсний нэмэлт, элсэн чихэр хольсон учраас тараг гэх нь зохисгүй бөгөөд ингэснээрээ иогурт болж байгаа тухай хурлын үеэр хэлсэн юм. Түүнчлэн гадуур худалдаж буй сүүг үнээний сүүнээс эсвэл хуурай сүүнээс гаргасан нь тодорхойгүй байдаг нь хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг учраас бүтээгдэхүүний танилцуулгыг үнэн зөв мэдээлж байхыг ийнхүү шаардаж байгаа ажээ.