Өөдөлдөггүй &#34Эрдэнэс Тавантолгой&#34

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Өөдөлдөггүй &#34Эрдэнэс Тавантолгой&#34

Нээх их баян хүний дүрт тоглосон ядуу компани Монголд олон байна. Ялангуяа хамгийн баян ордыг эзэмшчихээд хамгийн их өртэй яваа компани бол "Эрдэнэс Тавантолгой". Тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь "өрөө удахгүй төлнө" гэсэн нэг дуусдаггүй яриатай болж дээ.   Одоогоос гурван жилийн өмнө "Хүний хөгжил сан"-гийн мөнгийг өгөх гээд С.Батболдын Засгийн газар "Эрдэнэт Тавантолгой"-г өрөнд тавьчихсан.  Харамсалтай "Хятад ломбард"-анд тавьсан  өрөө төлж чадалгүй монголчууд нүүрсээ гурван жил урагшаа үнэгүй зөөлөө.  Компанийн гүйцэтгэх захирал "2014 оны дөрөвдүгээр  сарын 1-ний дотор 1.5 сая тонн нүүрсээр 90 сая долларын өрийг, дөрөв болон тавдугаар сард нэг сая тонн нүүрсээр 60 орчим сая долларын өрийг тус тус барагдуулж 2014 оны тавдугаар сарын эцэст бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа" талаараа дуулгасан. Энэ нь үнэн бол түүний дуусдаггүй яриа ирэх сард "өндөрлөж" магадгүй нь. Гэхдээ эдийн байдлыг харвал түүний сэдэв дахиад хичнээн сэр үргэлжилж магадгүй байна.

Өнгөрсөн онд мань эр бас л үүнийгээ тоть шиг давтаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь  хэлэхдээ,  анх 2011 онд нүүрс нийлүүлэх Чалкогийн гэрээг Хятадтай хийж, 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Одоо 170 сая ам.долларын өр үлдсэн байна. Үүнийг бид нүүрс нийлүүлэх замаар өрөө барагдуулах гэрээтэй. Ингэхдээ 4-5 сарын хугацаанд 170 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс нийлүүлэх бололцоотой. Өөрөөр хэлбэл энэ ондоо багтааж, Хятадын талд төлөх ёстой үлдэгдлээ дуусгах юм гэж мэдэгдсэн.  Гэтэл өнөөдөр ч өрөө дарж чадаагүй байна шүү дээ.

Үүнээс нь бол нүүрснийхэн хүртэл бухимдан, 2011 оноос эхэлсэн энэ их өр яасан дуусдаггүй, төлж барагддаггүй өр вэ хэмээн халаглаж байгаа сурагтай.  Дээрээс нь удирдаж байгаа, хариуцаж байгаа захирал, сайд нь хоёр нь өөр өөр мэдээлэл өгөөд байгаа нь ямар учир байна вэ. Хэн нь үнэн яриад байгаад итгэх аргагүй ч ямартай ч Чалькод өгөх өр дуусаагүй. Дуусддаггүй их өрийн цаана хэн нэгний ашиг хонжоо яваад байна уу гэж хардагдахад хүргэх вий.

Ш.ОЧ
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж