
Гэрээ дүгнэх ажлыг 2014 оны 3 дугаар сарын 15-ны дотор багтаан дуусгаж, дүнг 2014 оны 4 дүгээр сарын 1-нд багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулах юм. Нийслэлийн хэмжээнд нийслэлийн Өмчит Үйлдвэрийн 64 газар байдаг бөгөөд тус ажлын хэсэг НӨҮГазруудын хичнээн нь өнгөрсөн онд гэрээгээ биелүүлсэн болон алдагдалтай ажилласан талаар дүгнэн хэлэлцэж ирэх 2014 онд хэрхэн хамтран ажиллахаа шийднэ гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.