Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Байгаль орчинд учруулж буй хохиролтой холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/152 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол улсын Ойн тухай хууль, Усны тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, дүгнэлтийг заавал хийлгэнэ. Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн аж ахуйн нэгжид холбогдох гэрчилгээ, зөвшөөрлийг олгон, гэрээ байгуулж байхыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Авто замын газарт үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хяналт тавьж ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж