
Жил бүр “Урлах эрдэм” загварын дээд сургуулиас зохион байгуулдаг “Summer fashion Week” загварын шоу энэ сарын 21-нээс 27-ныг хүртэл “Ард” кино театрын урлаг танхимд болж байна. Тус шоунд энэ жилийн зун, намарын загварын чиг хандлагыг тодорхойлох аж. Загварын долоо хоногийн эхний өдөр буюу өчигдөрэнэ зуны шинэ коллекцуудыг танилцуулсан байна. Харин өнөөдөр гутал, арьс ширэн эдлэлийн коллекцыг танилцуулна. Лхагва гаригт төрөл бүрийн загварын коллекц, пүрэв гаригт “Үндэсний стилийн гоёлын болон өдөр тутмын загвар”-ууд, баасан гаригт “Ажил хэрэгч хүмүүст зориулсан өдөр тутмын коллекцууд”, бямба гаригт “Шифоноор урласан загварын бүтээлүүд”, ням гаригт 1-“Baby show”- Дизайнер Э.Энхчимэг, 2-УЭДС-ын IV курсын оюутан Б.Уянга-“2010 оны зуны гоёлын коллекцио танилцуулах юм байна. Загварын шоу өдөр бүрийн 20.00 цагт эхэлж байгаа аж.
М.Дөл