
Пол Уик онгоцонд суухынхаа өмнө хуримын бөгж болон цагаа эхнэртээ өгсөн байна. Тодруулбал, тэрбээр онгоцонд суухынхаа өмнө эхнэртээ “Хэрвээ надад ямар нэгэн зүйл тохиолдвол хоёр хүүгийн маань хамгийн түрүүнд гэрэлсэнд нь хуримын бөгжийг маань өгөөрэй. Харин нөгөөхөд нь цагийг маань өгөөрэй” хэмээн захижээ.Times сонины мэдээлж буйгаар урьд нь Армид алба хааж байсан тэрбээр Монголд үйл ажиллагаа явуулдаг “Transwest Mongolia” уул уурхайн компанид өндөр цалинтай ажилд орохоор манай улсын зорин ирж байжээ. Түүний гэр бүлийнхэн Пол Уикыг эрүүл энх буцаж ирэхийг цаг үргэлж залбиран хүлээж байгаа талаар түүний эхнэр Даника сэтгүүлчдэд ярьжээ.
Б.САРАН