Тамхины хяналтын тухай хуулийг чангатгана, тамхины өрөө гаргасан үйлчилгээний газруудад торгууль ногдуулсан гэдгээсээ олон хүнд адлагдаж буй, УИХ-ын гишүүдээс сүүлийн үед хамгийн ихээр хэл амны бай болоод байгаа гишүүн Л.Эрдэнэчимэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт оролцлоо. Шүүмжлэгч твиттерчдийн хувьд энэхүү шууд асуулт, хариултыг нь анхааралтай чагнаж, ахиад “тэнэг үг үйлдэл” гаргах нь уу хэмээн ажиглаж байснаа нуусангүй. Гэвч Л.Эрдэнэчимэг гишүүн санаснаар нь фактлаагүй бөгөөд олон хүнээс “давгүй ярилцлага өгчихлөө шүү” гэх үнэлэлтийг авч чадсан байна. Тэрээр энэхүү нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Газрын теннисээр хичээллэж сонирхогчдын ахмадын тэмцээнд орохоор бэлтгэж байгаа тухайгаа, толинд өөрийгөө хараад ямар царай муутай юм бэ гэж боддог тухайгаа, гар утасных нь дэлгэцэн дээр ач охиных нь зураг байдаг тухай, нэг авсан цүнхээ хоёр гурван жил барьдаг тухай, багадаа шар муур хочтой байсан гэх зэргээр олон сонирхолтой асуултанд хариулт өгсөн юм.
Э.ЭНХ