Асашорюү О.Магнайг дуэльд дуудав

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Асашорюү О.Магнайг дуэльд дуудав

Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн долоо хоногт "АСА" циркийн үйл ажиллагаанд шалгалт хийж, хэд хэдэн зөрчил илрүүлснээ зарласан. Циркийн барилгыг зориулалтын бусаар ашиглаж байгааг өөрчлөх, циркчдийн байрны стандартыг хангаж ажиллах, барилгын дотоод заслыг сайжруулах талаар үүрэг өгч, хэрэв биелүүлээгүй тохиолдолд  хувьчлалыг нь хүчингүй болгохоо О.Магнай дарга мэдэгдсэн. Тэгвэл түүний мэдэгдлийг эсэргүүцэж, өнөөдөр “АСА” циркийн тэргүүн, Их аварга Д.Дагвадорж хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр "Аса" циркийн үйл ажиллагаа хэвийн байгааг дуулгаад "Намайг 22 настайдаа дэлхийд нэрээ мандуулж авахад О.Магнай хаана байсан юм бэ" хэмээн ундууцлаа илэрхийлэв. Энэхүү хэвлэлийн бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж