Долдугаар сарын 1-нээр ажлын хэсэг зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-нээр ажлын хэсэг зөвлөлдлөө

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар Хүний эрхийн үндэсний комисс 2008 онд илтгэл гаргасан. Уг илтгэлийн “Нийслэл Улаанбаатар хотод үүссэн олон нийтийн эмх замбараагүй байдал ба хүний эрх” гэсэн нэгдүгээр бүлгийг маргааш УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Түүнд бэлтгэх, хэлэлцүүлэх үүрэгтэй, эрхэм гишүүн Х.Тэмүүжингийн ахалсан ажлын хэсгийнхэн өнөөдөр уулзаж, ажлын хэсгээс гаргах санал, дүгнэлтийн талаар зөвлөлдлөө.

Ажлын хэсгээс УИХ, Засгийн газар, Цагдаагийн байгууллагад хандсан зөвлөмжүүдийг гаргахаар болоод байна. Долдугаар сарын 1-ний үйл явдлаас сургамж авч цаашид хуулийн байгууллагуудад хүний эрхийн зөрчил гаралтыг багасгах, арилгахад шаардлагатай бүтэц, эрх зүйн өөрчлөлт хийхийг ажлын хэсэг шаардаж, Засгийн газар хууль зүйн бодлогоо тодорхой болгож, хүний эрхийг хангах эрх зүйн шинэтгэлүүдийг эрчимжүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсгийн гишүүд үзжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж