Хулгайн пасспорттой зорчигчдыг тодруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Хулгайн пасспорттой зорчигчдыг тодруулжээ

Малайзын агаарын тээврийн 370-р нислэг үйлдэж явсан “Boeing 777-200ER” онгоц ор сураггүй болоод дөрөв дэх өдрөө болж байна. Онгоцыг сураггүй болсноос хойш 370-р нислэгт хулгайн паспортоор нэвтэрсэн хоёр хүнийг террорист хэмээн сэжиглэж байсан билээ. Тэгвэл Малайзын албаныхан хулгайн паспортоор 370-р нислэгт зорчигчид террористууд биш гэдгийг нотлох баримт олжээ.

Малайзын цагдаагийн газраас мэдээлснээр сураггүй болсон нислэгт хулгайн паспортоор багтсан нэг хүн нь Герман руу цагаачлах зорилготой Ираны иргэн аж.  19 настай Поуриа Ноур Мохаммад Мехрдадын ээж нь Франкфуртад тосохоор хүлээж байсан ч ирээгүй тул албаныханд хандсан гэнэ. Түүнчлэн Малайзын албаныхан Поуриа Ноур Мохаммад Мехрдадыг ямар нэгэн террорист бүлэглэлтэй холбоогүй гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгджээ. Поуриа Ноур Мохаммад Мехрдад нь Австийн иргэн Кристиан Козелийн паспортоор зорчиж явсан аж. Харин Италийн иргэн Луижи Маралдийн паспортоор зорчигчийн хэн болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Үүний зэрэгцээ хулгайн паспортоор зорчигчид онгоцны билетийг нэг дор худалдаж авсан ба хоёулаа Куала Лумпураас Бээжингээр дамжин Амстердам хүрэх маршруттай гэнэ. Италийн паспортоор зорчигч цааш Копенгаген хүрэх бол Австрийн иргэний паспортоор зорчигчийн аялал Франкфурт хүрээд өндөрлөх аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж