Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Галын
тахилга хэмээх эрт­ний ёслолыг АН-ынхан сэр­гээж эхэлснээс хойш хэдэн
жи­лийн нүүр үзэв. 2012 онд “Фор­туна” Н.Батбаяр “Тулганы гал бадраах
ёслол”-ыг зохион бай­гуулж ихээхэн дуулиан дэг­­дээсэн юм. Тэрээр энэхүү
ёс­­лол­доо эмэгтэй хүнийг орол­цуу­лаагүйгээс болж ямар сайн­даа
“Иргэдийн Альяанс” төвийн тэр­гүүн Ж.Занаа тэргүүтэй эмэг­тэйчүүд Үндсэн
хуулийн цэцэд хүр­­тэл хандахав дээ.

Дараа нь мон­гол
эмэгтэйчүүдийг ойр­туул­даггүй төрийн ёслолын гэр­тээ Тайландын эмэгтэй
Ерөн­­хий сайдаар гал түлүүлж том тэнэгтсэн “Фортуна” аймаг, сум хэсч
“Тулганы гал бадраах ёслол”-оо дуучин бөх­чүүдтэй нийлэн үйлдэх болсон
юм. Удалгүй галын тахилга үйлд­дэг улстөрч Эдийн засгийн хөгж­лийн сайд
болсноор энэ сал­барт жинхэнээсээ галын аюул нүүрлэв.

Гаднаас
асар их хэм­жээний өр зээлийг өвөг дээд­сийнхээ нэрээр авч хяналт­гүй
цацав. Тэглээ гээд ард түм­ний амьдрал сайжирсангүй. Ба­раа
бүтээгдэхүүний үнэ өдөр бү­рээр өсч эхлэв. Эдийн засаг бү­­хий л
үзүүлэлтээрээ уруудан до­рой­тов. Энэ үйл явцыг УИХ-ын гишүүн
Л.Энх-Амгалан “Эдийн засагт гал гарлаа” хэ­мээн тодорхойлсон юм.

Хэн түймэр тавив, хэн унтраах гэж байна вэ

Эдийн
засагт гарсан галыг хэн эхлүүлэв? Хэн унтраах гэж байна вэ гэдэг
асуултад хариулт хайх хэсэг бий болов. Хэн түймэр тавив? Гал ярьж
явдгаар нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг хүмүүс хардаж эхлэв.
Уг суурь углуургаар нь судалж үзвэл Н.Батбаяр эдийн засгийн галыг өрдөгч
болохоос биш асаагч нь биш бололтой. Эдийн засагт гэнэт ассан га­лын эх
суурийг тавигч нь Ерөн­хий сайд Н.Алтанхуяг аж. Ард­чиллын 22 жилийн
хуга­цаанд 11 Ерөнхий сайд 2.2 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Харин
Н.Алтанхуяг хоёр жилийн хугацаанд 2.8 тэр­бум ам.долларын зээл авлаа.
Өөрөөр хэлбэл, 22 жилийн ху­га­цаанд авснаас илүү зээлийг хоёр­хон жилд,
өмнөх 11 Ерөнхий сай­дын авсан зээлийг ганцхан хүн авч байгаа нь аюулын
харангыг дэлд­жээ.

Ийм их өр зээл авчихаад байхад ам.долларын
ханш 20-25 хувиар өсч, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, аж ахуйн
нэгжүүд татвараа төлж чадахгүй байдалд хүрэв. Өнгөрсөн жилд л гэхэд
Монгол Улс өрсөлдөх чадвараараа 14 байраар ухарч, улсын төсөв 1.5 их
наяд төгрөгөөр тасалдав. Банк­ны системийн чанаргүй зээл 91.8 хувиар
өсөв. 300 гаруй аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, то­моохон хөрөнгө
оруулагчид Мон­голыг орхин гарав.

Монгол Улсын төсвөөр дүг­нэж
ярихад Н.Алтанхуяг шиг баян Ерөн­хий сайд түүхэнд төр­­­сөн­гүй. Түү­ний
Засгийн газ­­рын зар­цуулж байгаа хө­рө­н­гө Д.Бям­ба­сүрэнгийн
Зас­гийн газраас 1278 дахин их, П.Жасрайн Зас­гийн газрынхаас 76 дахин
их, М.Энхсайханы Зас­гийн газ­­рын­­хаас 36 дахин их,
Ц.Эл­бэг­дор­жийнхоос 17 дахин их, С.Бат­болдынхоос 5.4 дахин их. Ийм их
мөнгө зарцуулж байж эдийн зас­гаа унагачихаар гал ямар­­хан хэмжээнд
хүрснийг ойл­гож болох юм.

Эдийн засагтаа гал асаа­чихсан эрх
баригчдын зарим нэг хэсэг энэ­хүү үйлдлээ нуух гэж оролдож бай­хад нөгөө
хэ­сэг нь ил тод хэлж сануулж байна. Тухайлбал, Ерөн­хийлөгч
Ц.Элбэгдорж өнгөрсөн жилд гаднаас авсан зээлийн хүүнд монгол хүн бүр
900.000 орчим төгрөгийн өр төлснийг тооцож гар­гаснаа зарласан.

Тэгвэл
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнөө­гийн үүсээд байгаа бодит байд­лыг
“Монголын эдийн за­саг ха­луурч хатгаа аваад, цэх сайхан явж чадахгүй,
хөл нь до­голдож, өн­хөрч, элгээрээ хэвт­лээ” гэж то­дор­хойлсон бол
УИХ-ын гишүүн асан Ц.Сэд­ван­чиг “Төр маш их өр тавьж байж дэндүү
тансаглаж бай­на” хэмээн анхаарууллаа. Энэ бү­хэн Н.Алтанхуягийн эдийн
за­сагт асаасан  гал руу ус цацаж эхэлс­ний дохио юм.

Өмнөх Засгийн газрууд ард түмэнд, одоогийн Засгийн газар фракциудад мөнгө хуваарилж байна

Өмнөх
Засгийн газруудыг нийг­мийн халамжийг хавтгай­руу­лан та­раадаг
одоогийнх бү­тээн бай­гуулалтад хөрөнгө оруулалт хийж байна гэсэн
сур­талчилгаа хүч­тэй явагдаж эхлэв. Судалж дүг­нэж үзвэл өмнөх Засгийн
газ­рууд ард түмэнд л хөрөнгө оруу­л­алт хийж байж.

Тухайлбал,
Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн дэв­шүүлсэн “Эрдэнийн хувь” төс­лийг дэмжсэн
бодлого хэрэгж­сэн. Энэ зорилгоор “Хүний хөг­жил сан” байгуулагдаж
иргэн бүрт 21.000 төгрөгийг олгосон. Гэ­тэл одоогийн Засгийн газар
гур­ван их наяд төгрөгийг үнэ тогт­вор­жуулах нэрээр өөрсдийн аж ахуйн
нэгжүүдэд тараав. Гэвч үнэ тогтворжсонгүй. Ха­рин ч өссөнийг иргэн бүр
гэр­чилнэ.

Ийм мөнгөөр таван жил Мон­­голын бүх иргэнд сар бүр
21.000 төгрөг тарааж болох байв. Энэ тухай Эдийн засгийн хөгж­лийн дэд
сайд О.Чулуунбат “Үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зог­соох ёстой.  Манайх
шиг өмнө нь ийм хөтөлбөр хэрэгжүүлээд бүтэлгүйтсэн улсын туршлага
зөн­дөө байдаг. Англи, АНУ, Ита­ли бүгд л ийм хөтөлбөр хэ­рэг­жүү­лээд
бүтэлгүйтсэн. Үүнээс бо­лоод л ам.доллар ог­цом савал­гаатай бай­на”
хэмээн сануулаад ч нэмэр болсонгүй. 

Шинэчлэлийн Засгийн газар
Чин­гис хааны нэрээр авсан өр зээлээ тодорхой том төсөлд зар­цуулсангүй.
Уг мөнгөө УИХ-аар батлуулалгүй төсвөөс гадуур дур мэдэн зарцуулав.
Ингэхдээ Н.Ал­танхуяг, Х.Баттулга, Н.Батбаяр, А.Ган­сүх гэх мэт сайдууд
өөрс­дийн салбартаа хуваарилан төсөл хэрэгжүүлэх нэрээр таалалд нь
багт­сан аж ахуйн нэгжүүдэд тен­дергүй ажлууд олгов.

Энэ ту­хай
АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ер нь гад­наас өндөр
хүүтэй зээл авч, бонд бос­гох буруу. Гэхдээ бид нэгэнт авсан. Харин
мөнгө олдог мега төсөлд зарцуулах ёстой. Тэгж чад­сангүй” гэж халагласан
бол МИАТ ХК-ийн  Тамгын газрын дар­­га, УИХ-ын гишүүн асан
С.Би­лэг­сайхан саяхан Төрийн ор­донд болсон уулзалтын үеэр “Нэг яамны
Төрийн нарийн бич­гийн дарга л өнөөдөр хоёр сая ам.доллар хахуульд авч
бай­на” гэж хэлж олон хүнийг ал­май­руулсан ч эрх баригчид тэгс­хий­гээд
шуугианыг дарсан.

Эндээс нэг дүгнэлт хийхэд өм­нөх Засгийн газар
байгалийн баял­гаас орж ирсэн мөнгийг иргэн бүр­тээ ижил тэгш
хуваарилах гэж хи­чээж байсан бол шинэчлэлийн Зас­гийн га­зар бүлэг,
фракц, на­мын ги­шүүдийнхээ амыг хааж, бялуу хүр­тээх зорилгоор шууд
ху­ваарилж эхэлсэн нь эдийн за­сагт гал өрдөх нэг том шалтгаан бо­­лов.

Эдийн засагт ассан гал түймэр болох уу?

 
Эдийн
засагт өрдсөн га­лын шалтгаан олон байгаа. Тендер­гүй­гээр томоохон
ажлуудыг гүй­цэтгүүлдэг, төсвөөс гадуурх ямар ч хяналтгүй олон төсвүүд,
“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, хөгж­лийн ямар ч нэгдсэн бодлого байх­гүй
гэх мэт АН-ын хуулийг гууль болгож бай­гаа харанхуй шийд­вэрүүд га­лыг
түймэр бол­гох эхлэлийг тавьс­ныг ил далд бүгд л ярьж бичиж байна.

Өөрөөр
хэл­бэл, эдийн засагт ассан галын шалтгаан чухамдаа одоогийн эрх
ба­ригчдад байна. Тэд өрдсөн га­лын­хаа шалтгааныг тогтоож унт­раахын
оронд гарсан галыг нууж түйм­рийн хэмжээнд хүргэлээ. Бу­лавч бултайна,
да­р­авч дал­дайна гэгчээр Н.Ал­тан­хуяг тэр­гүүтнүүд түймрээ цур­­манд
оруулж дийлэхгүй бо­лонгуут бу­руу­тан хайх үл­гэрийн эрэлд гар­чээ.
Эдийн засагт ассан га­лыг унт­раах гэж сануулж сэрэмж­лүүл­сэн
хү­­мүүсийг гүт­гэн до­ромж­лох ажил­лагааг ч өндөр үнээр эр­чим­жүүлж
эхэлснийг “төл­бөр­тэй” гэсэн хэвлэлийн  нийт­лэ­лүүд нотлоод өгөв.

Эдийн
засагт ассан галын дүгнэлт үргэлжилж байна. Дараагийн удаад гал гарах
болсон шалт­гаан, галыг унт­раахаас тат­галзаж байгаа эрх­мүүд, гал
гарс­ныг зарлачихаад зугтсан улс­төрчид, гал түймрээс ашиг олж байгаа
фракцуудын бизнес эрхлэгчдийн талаарх тодорхой дүгнэлтийг хүргэх бол­но.
Хүлээ! Цуврал үргэлжилнэ.

Ц.ТУЯА

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж