Зүүн бүсийн Марш тактикийн тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн Марш тактикийн тэмцээн эхэллээ

Халхголын ялалтын түүхт 75 жилийн ой, Монгол цэргийн баярыг угтан Дорнод аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болох Зэвсэгт хүчний анги салбарууд, цагдаа дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, хилийн цэргийн анги отрядууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын хэлтэс зэрэг байгууллагуудын алба хаагч нарын дунд Марш тактикийн тэмцээн өнөөдөр/03,11/ Тусгаар тогтнолын талбайд эхэлж нээлтээ хийлээ. Уг тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга бөгөөд Зүүн бүсийн батлан хамгаалахын дарга С.Ганбат, УИХ-н гишүүн Х.Болорчулуун, АЗДТГ-н цэргийн штабын дарга хурандаа Ж.Сүхбаатар, Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг болон ЗХ, Хилийн цэрэг, Цагдаа, ОБХ, ШШГА-ны удирдлагууд оролцсон. Тэмцээнийг нээж аймгийн Засаг дарга үг хэлсэн бөгөөд Чойбалсан цэргийн хүрээний тугийг тэргүүндээ залсан баярын жагсаал явж  өнгөрсний дараа бие хамгаалах болон жагсаалын үзүүлэх тоглолтоор тэмцээн эхэлсэн юм. Маргааш ЗХ-ний 327-р ангийн сургалтын талбайд 10 км-н маршийн тэмцээн болж дүнгээ гаргах юм.  Харин 3-р сарын 12, 13-ны өдрүүдэд ССАЖГ-ын спорт танхимд Онцгой байдлын алба байгуулагдсаны 10-н жилийн ойн  нэрэмжит “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн,

3-р сарын 14-ний 15 цагт ХДТеатрт Халхын голын байлдааны 75 жилийн ойн нэрэмжит  “Хайрлан дуулах эх орон” цэрэг, эх орны сэдэвт дууны уралдаан,

3-р сарын 14-ний
20 цагт Тусгаар тогтнолын талбайд Чойбалсан цэргийн хүрээний  Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын “Туяа”-т тоо,

3-р сарын 17-ны
өдөр Аймгийн  ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын  дунд Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойн нэрэмжит “Бид мартахгүй” сэдэвт ЭССЭ бичлэг, гар зургийн уралдааны дүнг танилцуулах ажиллагаа тус тус төлөвлөгдөөд байгаа юм.

Эх сурвалж: www.dornod.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж