Голын эрэг
Зуны халуунд халууцсан хүмүүсийг соронзон мэт татдаг газар. Гэхдээ гол руу явахаасаа өмнө үдийн хоол бэлтгэж, майхан эсвэл сүүдрэвч авч явахаа мартуузай. Хэрэв найзууд чинь хамт явах бол волейболын бөмбөг, грилл, усны хувцастай найз охидоо авч яваарай.
Явган аялал
Явган аяллын сайхныг та өөрөө явж үзэхээс нааш огт мэдэхгүй. Танд хэрэгтэй юм гэвэл сайн хос гутал, үүргэвч, ус, газрын зураг. Мөн анхны тусламжын хайрцаг гарын дор байхад илүүдэхгүй. Танд ч таны найз бүсгүйд ч өглөөний ойн симфони, үдийн нам гүм орчин гарцаагүй таалагдана. Магадгүй та хоёрт түр амрах эзэнгүй агуй олдож ч магад. Эзэнгүй агуй та хоёрын хувьд мартагдашгүй романс үлдээх нь гарцаагүй.
Аялал
Хэрэв их хотын хөл үймээнээс түр боловч холдохыг хүсч байгаа бол холын замд гарахад бэлд. Аяллаа хаана дуусгах нь таны мэдэх хэрэг. Замын холыг туулахад туслах CD-ны цуглуулгаа авч гарахаа бүү мартаарай.
Хөгжмийн наадам
Хөгжмийн наадмууд бол зуныг гайхалтай өнгөрүүлэх ховор боломж олгодог. Найз бүсгүйдээ хайр халамжтайгаа илэрхийлэх үе. Амьд хөгжим, шар айраг, үдшийн сэрүүн танд ер бусын амралт болно. Хэрэв та нээлттэй хүн бол хамгийн хамгийн халуун цустай найз нөхдийг тэндээс олох болно.
Бэлтгэсэн Н. Энх