Бүртгэл гуравдугаар сарын 24-ний 18.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Захиалга өгөх иргэдэд дараах шаардлага тавьж байна.
- 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод байнга оршин суух хаягийн бүртгэлтэй Монгол Улсын иргэн байх
- Анх удаа орон сууц худалдан авч байгаа /Энэ заалтад 18 нас хүрэхээс өмнө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх орон сууцанд бүртгэлтэй этгээдийг хамруулна/
- Төрийн болон аж ахуй нэгж, байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж сүүлийн 2 жил нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн
- Банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх
- Өмнө нь банк санхүүгийн байгууллагаас орон сууцны зээл авч байгаагүй байх
- Орон сууцны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилж төлөх боломжтой байх
- Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкнаас зээл авахад банк санхүүгийн байгууллагаас холбогдох журмын дагуу зээлдэгчдэд тавигдах нөхцөл шалгуурыг хангасан байх гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтийг тавьжээ.
Мөн нэг анхаарах асуудал байгаа нь залуу гэр бүлийнхний нас 35-аас хэтэрсэн бол захиалга өгөх боломжгүй аж. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч нар орон сууцны захиалгад хамрагдаж болно. Ашиглалтад ороод байгаа орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад үлдэж буй 40 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлд хуваарилахаар журамд хатуу заасан юм.
Улаанбаатар хотод байгаа ТҮЦ машины байршил:
Баянзүрх дүүрэг | Хороо | Байршил |
14-р хороо | Сандэй | |
18-р | Офицеруудын | |
23-р | Хужирбулан | |
Баянгол дүүрэг | 7-р | Төв |
Сонгинохайрхан | 20-р | Орбитын |
11-р | Хөтөлийн | |
16-р | 32-ын | |
31-р | СХД-ийн | |
Сүхбаатар | 12-р | Мэдээлэл |
1-р | 32-ын тойрог Номин худалдааны төв | |
Төв | ||
Хан-Уул | 2-р | Хан-Уул |
10-р | Чингис | |
8-р | Яармагийн | |
Чингэлтэй | 11-р | 17-ын |
4-р | Тэнгис | |
18-р | 7 | |
|