
Одоогийн хууль эрхзүйн хүрээнд зөвхөн Монголд сурч байгаа хүүхдэд хувьсах зардал олгогддог. Тиймээс гадаадад сурч буй Монгол хүүхдүүдэд хувьсах зардал олгох уу, үгүй юу гэдгийг эрх зүйн орчин бүрдэж байж хийгдэх ёстой. Харин сурах бичгийн хувьд америкт амьдарч байгаа хүүхдүүдийн онцлогт тохирсон сурах бичитэй болох нь зүйтэй гэж үзжээ. Энэ хүрээнд америк дахь сургуулиудын зөвлөл ярилцаад ирэх долдугаар сарын 1-н гэхэд монгол хүүхдүүдэд монгол хэлийг хэрхэн сургах боломжтой гэсэн хувилбар сурах бичиг зохиож ирүүлэхээр болжээ. Үүнийг нь БШУЯ болон Боловсролын хүрээлэнгийн сурах бичиг зохиогч эрдэмтэд мэргэжил арга зүйн үүднээс хянаад боломжтой гэж үзвэл БШУЯ-аас дэмжиж хэвлүүлэх аж. АНУ-д нийтдээ долоон сургуульд 500 хүүхэд, 40 багштай үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ сургуулиуд саяхан нэгдсэн зөвлөлтэй болсон бөгөөд зөвлөлөөрөө дамжуулаад элчин сайдын яамтай хамтарч ажиллаж байхаар ярилцжээ.
Ш.ОЧ